Хайх

MPDU загварын шоуны моделийн сонгон шалгаруулалт: Тавигдах шаардлагууд

MPDU загварын шоуны моделийн сонгон шалгаруулалт: Тавигдах шаардлагууд

Моделиудын анхааралд

Text: Buro.Mongolia


2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооноос брэндүүдийн нэгдсэн загварын шоу зохион байгуулж нийт арван брэнд шинэ загваруудаа дэлгэх юм. Иймд энэ долоо хоногийн Бямба гарагт моделиудын сонгон шалгаруулалт явагдах гэж байна. Загварын шоунд оролцож буй арван брэнд өөрсдийн өнгө төрхөд тохирсон моделиудаас сонголтоо хийх болно.

Сонгон шалгаруулалтын байршил болон эхлэх цаг:

ХУД, Их Монгол гудамж, King Tower хотхон, 135-р байрны 1 давхарт

Арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 11:00-15:00 цагийн хооронд

Тавигдах шаардлагууд:

- Эмэгтэй модель 172 см болон түүнээс дээш өндөртэй байх (Өсгийтэй гутал тооцохгүй. Өндрийг хэмжиж оруулна)

- Эрэгтэй модель 178 см болон түүнээс дээш өндөртэй байх

- Агентлагт харьяалалтай байх шаардлагагүй

Моделиулын хувийн бэлтгэл:

- Биеийн галбир тодотгосон бариу, хар өнгийн хувцас өмссөн байх

- Эмэгтэй моделиуд өсгийтэй гуталтайгаа ирэх

- Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах үүднээс өөр хүн дагуулж ирэхгүй байх

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх