Хайх

Puma-гийн шинэ пүүз хаврын хамгийн хүсэмжит гутлын нэгээр нэрлэгдэж байна

Puma-гийн шинэ пүүз хаврын хамгийн хүсэмжит гутлын нэгээр нэрлэгдэж байна

Кайлигийн сонголт

Text: Ө.Тодгэрэл


Puma-гийн шинэхэн пүүз өнөөдөр худалдаанд гарлаа

Гудамжны стиль ноёрхох болсон өнөө үед бүсгүйчүүд зөвхөн өндөр өсгийт эсвэл өвдөг давсан түрийтэй гутал гэлтгүй мөн пүүз, кет гэх зэрэг спортлог гутлууд маш ихээр сонирхож, этгээд хэв маягийн street style төрхүүд бүрдүүлж байна. Өөрийн өдөр тутмын хувцаслалтаараа олон мянган бүсгүйчүүдийн үлгэр дууриалал болсон Кайли Женнер ч бас тачаангуй стилийг гудамжны уур амьсгалд оруулах дуртай нэгэн. Puma-гийн албан ёсны нүүр царай тэрбээр саяхан брэндийн Fierce KRM загварыг танилцуулж, бүсгүйчүүд дунд гутлын шинэ давалгаа үүсгэлээ.

Үдээсгүй, oversize "хэл"-тэй, голоороо Puma-гийн логотой, мөн хоншоор хэсэгтээ талст бүхий хээтэй Fierce KRM загвар нь хар, ногоон, хүрэн ягаан ба зааны ясны цайвар өнгөний сонголттой гарчээ.

Шинэ пүүз өнөөдрөөс эхлэн брэндийн албан ёсны дэлгүүрүүд болон вебсайтаар борлуулагдаж байна.

Puma-гийн шинэ пүүз хаврын хамгийн хүсэмжит гутлын нэгээр нэрлэгдэж байна (фото 1)

Puma-гийн шинэ пүүз хаврын хамгийн хүсэмжит гутлын нэгээр нэрлэгдэж байна (фото 2)

 

цааш үзэх