Хайх

Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа

Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа

Шангри-Ла Моллын загварын шоу зохион байгуулагдахад 3 хоног үлдлээ

Text: А.Сарнай


Нью-Йорк, Лондон, Милан, Парис зэрэг томоохон хотуудад загварын долоо хоногууд үргэлжилж, ирэх жилийн ерөнхий чиг хандлагууд тодорсоор байна. Тэгвэл бүх нийтээрээ хувцас загвараар амьсгалж буй яг энэ үед Улаанбаатар хотод ч мөн шинэ улирлын өнгө аяс, загварын гол чиг хандлагуудыг тайзнаа амилуулах чухал арга хэмжээ зохион байгуулагдахад бэлэн болжээ.

Дэлхийд алдартай томоохон брэндүүд болоод multi-brand дэлгүүрүүдийг нэг дор цогцлоож чадсан Шангри-Ла Молл уламжлал ёсоор "Shangri-La Fashion Show" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Шопохолик, шик залуусыг нэг дор цугларуулж чаддаг тус загварын шоунд тухайн улиралд зонхилж буй гол чиг хандлагуудыг хэрхэн өдөр тутамдаа загварчлан өмсөхийг үлгэрлэн харуулдаг билээ. Энэ жилийн хувьд англи шик хэв маягт харьяалагдах энгийн эсгүүртэй ноолууран загвар, хулдаас мэт гялалзах арьсан материал, төрөл бүрийн хээ угалзаар баялаг дүр төрх болон атлетик хэв маяг намар-өвлийн гол чиг хандлагуудаар тодроод буй.

Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 1)

Shangri-La Fashion Show 2024

2024 оны есдүгээр сарын 27-ны 19:00 цагт Шангри-Ла Моллын нэг давхарт PASSION FOR FASHION уриан дор бүх нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдах энэ удаагийн арга хэмжээнд Burberry, Cymbol Diamonds, Melange, Trippen, AIGLE, Sisley тэргүүтэй 20 орчим брэнд намар-өвлийн шинэ цуглуулгуудаа танилцуулахаар болжээ. Мөн түүнчлэн Б.Чинбат, Magnet Brain, Tenuun and His Live Band зэрэг уран бүтээлчид арга хэмжээнд зориулан өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулах юм.

Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 2)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 3)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 4)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 5)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 6)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 7)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 8)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 9)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 10)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 11)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 12)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 13)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 14)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 15)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 16)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 17)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 18)
Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 19)

Шангри-Ла Моллын нэг давхар дахь төв атриум хэсэгт зохион байгуулагдах  энэхүү загварын шоунд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


Загварын шоунд оролцох брэндүүд:

Ерөнхий ивээн тэтгэгч: Burberry, Cymbol Diamonds, Melange

Ивээн тэтгэгч: AIGLE, Clothing Workshop, GANT, Lacoste, Ono Multi-Brand Store, Sisley, The Kooples, Trippen, Ulemj Grease, Woolrich, Bitsy & Co.

Хамтрагч: Coccinelle, Konplott, Erdenet Cashmere, La Sportiva, Swarovski, Timberland, Tonot Cashmere

Shangri-La Fashion Show 2024: Намар-өвлийн гол чиг хандлагууд нэг тайзнаа (фото 20)

Шангри-Ла Молл

Facebook: Shangri-La Centre, Ulaanbaatar

Instagram: shangrilacentreulaanbaatar

Холбогдох утас: 70101919

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх