Хайх

Олимпийн хувцас: Стелла МакКартни Их Британий шигшээ багийн шинэ өмсгөлийг танилцууллаа

Олимпийн хувцас: Стелла МакКартни Их Британий шигшээ багийн шинэ өмсгөлийг танилцууллаа

Хоёрдугаар улирал

Text: Бюро 24/7


Зураг:

Стелла МакКартни болон adidas нарын хамтын ажиллагаа спорт брэнд фэйшн дизайнертай хамтарч байсан түүхэн дэх хамгийн амжилттай ажиллагаа болсон гэхэд хилсдэхгүй. Энэ удаад МакКартни Их Британий шигшээ багийн шинэ өмсгөлийг танилцууллаа

Рио-де-Жанейрод болох 2016 оны Олимпийн наадам эхлэхэд 98 хоног үлдлээ. Улс орон бүр дэлхийн эв нэгдлийн бэлгэдэл болсон спортын их баяр наадмыг зорих тамирчдынхаа хувцсыг ямар нэгэн дизайнертай хамтарч хийж байгаа. Америкчуудыг Ральф Лорен хувцаслах бол, Англичуудыг Стелла МакКартни хариуцаж авсан юм. Стелла МакКартни анх 2012 онд Олимпийн тамирчдын хувцасны загварыг гаргасан бөгөөд энэ жил тэрээр хоёр дах удаагаа энэхүү нэр хүндтэй ажлыг гүйцэтгэлээ.  Түүний хувцаснууд Олимпийн нээлт, хаалтын ажиллагаа, тэмцээнүүд болон шагнал хүртэхээр тавцан дээр гарах үеийн гээд бүх нөхцөл байдалд зориулсан загваруудтай гарчээ.

Дизайнер шинэ цуглуулгаа хоёр хоногийн өмнө Seymour Leisure Centre гэх газар танилцуулсан байна. Харин Их Британий шигшээ багийн болон Стелла МакКартнигийн шүтэн бишрэгчид эдгээр загварыг тавдугаар сарын 1-нээс эхлэн adidas брэндийн албан ёсны дэлгүүрүүдээс худалдан авах  боломжтой болно.

Олимпийн хувцас: Стелла МакКартни Их Британий шигшээ багийн шинэ өмсгөлийг танилцууллаа (фото 1)Олимпийн хувцас: Стелла МакКартни Их Британий шигшээ багийн шинэ өмсгөлийг танилцууллаа (фото 2)

цааш үзэх