Хайх

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

Ялагчдыг арванхоёрдугаар сарын 2-нд тодруулна

Text: Бюро 24/7


Зураг:

Их Британийн Загварын Зөвлөлөөс жил бүр зохион байгуулан загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо. Ялагчдыг арванхоёрдугаар сарын 2-нд Лондонгийн The Royal Albert Hall концертын танхимд зохион байгуулагдах ёслолын үеэр тодруулах болно. Оны шилдгүүдийг нийт 10 ангиллаар шалгаруулах бөгөөд нэг ангилалд таван уран бүтээлч нэр дэвших юм. Ингээд энэ жилийн нэр дэвшигчдийн жагсаалтыг харцгаая.

Оны шилдэг брэнд

Bottega Veneta
Gucci
Jacquemus
Loewe
Prada

Шилдэг дизайнер

Алессандро Микеле, Gucci
Дэниел Ли, Bottega Veneta
Жонатан Андерсон, Loewe
Ким Жонс, Dior Men
Миуччиа Прада, Prada

Шилдэг эрэгтэй хувцасны дизайнер

Крейг Грин, Craig Green
Грейс Уоллс Боннер, Wales Bonner
Ким Жонс, Dior Men
Мартин Роуз, Martine Rose
Риккардо Тиши, Burberry

Шилдэг эмэгтэй хувцасны дизайнер

Дэниел Ли, Bottega Veneta
Жон Гальяно, Maison Margiela
Жонатан Андерсон, JW Anderson & Loewe
Ричард Куинн, Richard Quinn
Симон Роша, Simone Rocha

Шилдэг гоёл чимэглэлийн дизайнер

Алессандро Микеле, Gucci
Дэниел Ли, Bottega Veneta
Жонатан Андерсон, Loewe
Ким Жонс, Dior Men
Симон Порт Жакмюс, Jacquemus

Oны шинэ авьяастан (эрэгтэй хувцасны дизайнep)

Бен Коттрелл ба Мэттью Дейнти, Cottweiler
Беттани Уильямс, Bethany Williams
Кико Костандинов, Kiko Kostadinov
Фиби Инглиш, Phoebe English
София Прантера, Aries

Oны шинэ авьяастан (эмэгтэй хувцасны дизайнep)

Лаура ба Дианна Фэннинг, Kiko Kostadinov
Мэтти Бован, Matty Bovan
Фиби Инглиш, Phoebe English
Режина Пио, Rejina Pyo
Рош Махтани, Alighieri

Шилдэг загвар өмсөгч

Адесува Айгеви
Адут Акеч
Адвоа Абоа
Кайя Гербер
Винни Харлоу

"Urban Luxe" буюу шилдэг street style брэнд

Alyx
Fenty
Marine Serre
Martine Rose
Moncler Genius

Шилдэг бизнес удирдагч

Александр Арно, Rimowa
Хосе Невес, Farfetch
Марко Биззарри, Gucci
Марко Гоббетти, Burberry
Ремо Руффинни, Moncler

Сэтгэгдэл бичих

цааш үзэх