Хайх

Uniqlo брэнд АНУ дахь салбар дэлгүүрүүдээ хаах магадлалтай байна

Uniqlo брэнд АНУ дахь салбар дэлгүүрүүдээ хаах магадлалтай байна

Брэндийн удирдлага Трампын төрийн бодлогыг эсэргүүцэж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Японы масс зах зээлийн Uniqlo брэнд АНУ-ын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй бүх салбар дэлгүүрээ хааж магадгүй байна. Uniqlo брэнд ийм мэдэгдэл хийх болсон гол шалтгаан нь Uniqlo-гийн удирдлага ерөнхийлөгч Дональд Трампын төрийн бодлоготой зөрчилдөж буйтай холбоотой аж. Тодруулбал Трамп бүх брэндүүдийг АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэлээ явуулахыг шаардаж, АНУ-д үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн Америкт худалдаалагдах ёстой гэсэн зарчим баримталж байгаа. Үүгээр зогсохгүй АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн санаачлагыг хэрэгжүүлээгүй компаниудад тэрээр нэмэлт татвар оногдуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Uniqlo брэндийн толгой компани Fast Retailing-ийн ерөнхий захирал Тадаси Янайгийн мэдэгдэж буйгаар тэд энэхүү санаачилга нь хууль эрх зүйн хүрээнд батлагдсан тохиолдолд АНУ дахь бүх дэлгүүрүүдээ хаах шийдвэр гаргасан гэнэ.

Одоогийн байдлаар АНУ-ын нутаг дэвсгэр дээр Uniqlo-гийн 51 дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус брэнд энэ жил 20 дэлгүүр нэмж нээх зорилттой байжээ.

цааш үзэх