Хайх

Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая

Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая

Text: Б.Энххүслэн


Монголын загварын салбар Тоонот хэмээх ноолуурын брэндээр бүл нэмлээ. Тоонотын нээлтийн үйл ажиллагаа саяхан болж өнгөрсөн бөгөөд төрсөн сэтгэгдлээсээ өөрийн биеэр зорин очсон хүний үүднээс уншигчидтайгаа хуваалцъя.

Юун түрүүнд арга хэмжээний дотоод засал гялалзаж гялтганасан их чимэглэлд умбаагүй минимал байсан нь нүдэнд өртсөн юм. Ийнхүү тохижуулсан нь брэндийн концепцоос үүдэлтэй. Учир нь Тоонотын эрхэм зорилго бол байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр дамжуулан тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж ирээдүй хойч үедээ ухамсарт хэрэглээг төлөвшүүлэхэд оршино. Тиймээс нээлтийн арга хэмжээ зочдыг угтан авсны дараа хог болж хаягдах өндөр магадлалтай олон арван сурталчилгааны хуудас, элдэв чимэглэлээс ангид болсон нь харагдлаа.

Тоонот өөрсдийн түүхий эдээ байгалиа дээдэлж, эрдэнэт малаа тавлаг өсгөхөөр зүтгэж буй хариуцлагатай малчдаас бэлтгэдэг. Тодруулбал, тэдгээр малчдын үйл ажиллагаа “Хариуцлагатай нүүдэлчин” стандартад нийцсэн байдаг юм. "Хариуцлагатай нүүдэлчин" нь монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсыг зах зээлд гаргах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр батлагдаж байжээ. Нэг ёсондоо тус стандартад нийцсэн бол бэлчээр эрүүл, мал эрүүл, малчдын үйл ажиллагаа тогтвортой замаар явагддаг гэж ойлгох боломжтой. Энэ жил Тоонотын хувд Говь-Алтай болон Хөвсгөл аймгийн малчдаас бэлтгэлээ хангажээ.


Арга хэмжээ албан ёсоор эхэллээ

Зочид тайз тойрон байрлах сандлууд дээр тухалсны дараа цам харайх зан үйлийг үзэж сонирхсон юм. Монголчуудын баялаг өв соёлын нэг хэсэг болсон энэхүү бүжгийг электро ая, их бүрээ, битбокс, аман хуурын хөг хэмнэлтэй уяж найруулсан нь тун шинэлэг санагдав. Ийнхүү өв уламжлал, орчин үеийн соёлыг нэгтгэсэн үзүүлбэрээр жавар үргээсний дараа Тоонот брэндийн гүйцэтгэх захирал Б.Солонго индэр дээр гарч ирэн үг хэллээ. Тэрээр “Бид Монголд байгаа үйлдвэрүүдийн хүчин чадал, ажилчид, нөөц бололцоод түшиглэн монголын бэлчээр, малчид болон нүүдлийн соёлд тулгамдаад байгаа тогтвортой хөгжлийн асуудлыг шийдэх нийгмийн зорилготой” хэмээн ярианыхаа эхэнд дурдсан билээ. Мөн Б.Солонго Тоонотын бүтээгдэхүүн бий болох эхний цэгээс эцсийн шат хүртэл бүх дамжлагыг шилэн болгосноо удаа дараа онцолсон юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид бүтээгдэхүүний шошго дээр байрлах QR кодыг уншуулан түүхий эд нь аль аймаг, сум, хоршооны малчдаас авсан гэх зэрэг нарийн мэдээллийг мөшгөн мэдэх боломжтой.

Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 1)

Жүжигчилсэн үзүүлбэр 

Брэндийн танилцуулгын дараа Тоонот өөрсдийн дебют цуглуулгаа толилуулсан билээ. Загварын шоу богино хэмжээний жүжигчилсэн тоглолт бүхий intro хэсгээр эхэлсэн юм. Хайртай залуугаа хүлээж буй найз бүсгүй, ном уншин гудамжаар алхах охин, түүний дүр зургийг камерын дурандаа буулгах зурагчин залуу, бороонд гитартайгаа гүйж буй эмэгтэй гээд хүний амьдралд өрнөдөг жирийн атлаа гэгээлэг үйл явдлуудыг дүрслэн харуулна. Тэдгээр дүрд нь харин A-Sound-ын Ц.Тэмүүлэн, дуучин Маралжингоо, уран барималч Д.Дорждэрэм, сагсчин О.Хулан, дизайнер О.Анхбаяр гэхчлэн дүрслэх урлаг, загвар, дуу хөгжим, спорт, энтертейнмэнтийн салбарын эрхмүүд тоглосон байв. Үзэгчийн үүднээс тус үзүүлбэрийг шимтэн суухад Тоонотын өөрсдийгөө өнгө, хэлбэр хөөсөн “гялгар” брэнд бус хүн бүрийг тав тухтай байлгах өдөр тутмын хэрэглээ, цаашлаад амьдралын хэв маяг гэдгээ илэрхийлэхийг хүссэн нь харагдсан билээ.

Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 2)
A-Sound-ын дуучин Ц.Тэмүүлэн
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 3)
Дизайнер О.Анхбаяр
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 4)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 5)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 6)
Дуучин Маралжингоо
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 7)
Уран барималч Д.Дорждэрэм
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 8)

Загварын шоу

Ийнхүү жүжигчилсэн тоглолт дуусахтай зэрэгцэн шинэ цуглуулгаар төрхөө бүрдүүлсэн моделиуд артист Bodikhuu-гийн сет дээр цувран алхацгаалаа. Шоуны нэгдүгээр төрх болох сүүн цагаан өнгөтэй макси даашинз шууд л анхаарал татна. Тус даашинзны энгэр хэсэгт залгасан утсан мөртэй богино цээживч нь дизайнд дэггүй өнгө аяс нэмэрлэхийн сацуу пропорцын хувьд биеийг уртасгасан мэт харагдуулах давхар үүргийг гүйцэтгэж байлаа. Түүнчлэн зарим загварууд дээр дүрслэгдсэн Тоонотын лого бүхий монограм хээ ирээдүйд брэндийн нэрийн хуудас, таних тэмдэг болон хөгжих нь гарцаагүй. Мөн тэгш бус хэмтэй босоо зах, богино кардиганы цээжин хэсэгт оруулсан сүлжээс, цамцны ханцуйн дээрх цэцгэн хатгамал гэх зэрэг нарийн деталиуд нүдэнд туссан билээ. Цуглуулгад шингэсэн хээ угалз, өнгө будаг нь ерөнхийдөө гэгээлэг бөгөөд эерэг мэдрэмжтэй сүлэлдэж байлаа.

Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 9)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 10)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 11)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 12)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 13)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 14)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 15)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 16)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 17)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 18)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 19)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 20)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 21)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 22)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 23)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 24)

Цуглуулгын араас Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн хуучирч Э.Цэндсүрэн, дуучин Маралжингоо болон артист Doid нар уран бүтээлээ сонордуулсан билээ. Улмаар үдшийн чөлөөт хэсэг эхэлж зочид A-Sound болон Bodikhuu-гийн аян дээр дарс шимэнгээ халуун дулаан яриа өрнүүлсэн юм.

Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 25)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 26)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 27)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 28)

Гоо зүйг ёс зүйтэй хослуулсан Тоонот

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт явагдахын хэрээр алхам бүртээ ухамсартай бөгөөд хариуцлагатай амьдрах шаардлагатай бид нүүр тулж байна. Тиймээс орчин үед хэрэглэгчид тогтвортой замаар үйл ажиллагаагаа эрхэлдэг брэндүүдээс сонголтоо хийхийг илүүд үзэх болсон. Тэгвэл Тоонот брэндийн зүгээс “Бид таныг зөөлөн дулаанаар тэврээд авах орчин үеийн хэв маягтай загварууд урлаад зогсохгүй байгаль дэлхийгээ хэвээр нь хадгалах үйлсэд тань хувиа нэмэрлэх болно” гэж онцолсон юм. Үүний сацуу тэд хариуцлагатай малчдыг таниулах, урамшуулах, зах зээлтэй нь холбож өгөх зорилготой. Үндсэндээ Тоонот брэндийг хойч үедээ гэрэлт ирээдүй үлдээхийг хүсдэг хүн бүрд зориулан үүсгэн байгуулжээ.

Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 29)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 30)
Тоонот брэндийн малчин
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 31)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 32)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 33)
Загварын салбарт шинэ нэр: Тоонот брэндийн нээлтийн арга хэмжээг дотроос нь харцгаая (фото 34)

Toonot Cashmere

Хаяг: Сэнтрал Тауэр, 2 давхар

Утас: 7777 8833

Facebook: Toonot Cashmere

Instagram: @tonotcashmere

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх