Хайх

Жижи Хадид анх удаагаа зурагчны үүрэг гүйцэтгэлээ

Жижи Хадид анх удаагаа зурагчны үүрэг гүйцэтгэлээ

Versus Versace-гийн сурталчилгаанд зориулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Супер модель Жижи Хадид Versus Versace брэндийн шинэхэн сурталчилгааны зурагчнаар ажиллаа. Тэрээр хавар-зун 2017 цуглуулгын хувцаснуудыг болон найз залуу Зейн Маликийн зургийг өөрийн мэдрэмжийн дагуу даржээ.

Сурталчилгааны зураг авалт Лос-Анжелес хотын алдарт Chateau Marmont зочид буудалд явагдсан байна. Зураг авалтын үйл явцад Жижи мэргэжлийн камер болон iPhone ухаалаг утсыг солбиж хэрэглэсэн бөгөөд түүний дуранд Зейн Малик ба загвар өмсөгч Адвоа Абоа нар өртжээ. Versace брэндийн бүтээлч захирал Донателла Версаче ийнхүү шинэлэг шийдэл гаргах болсон нь залуу хэрэглэгчдийн анхаарлыг татах зорилготой холбоотой гэнэ. Харин Жижигийн хувьд энэ удаагийн төсөл зурагчны үүргийг гүйцэтгэсэн анхны туршлага нь байжээ.

Цуглуулга энэ оны зургаадугаар сард худалдаанд гарах болно.

цааш үзэх