Хайх

Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка

Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка

Албан ёсоор

Text: Ө.Тодгэрэл


Манайх шиг хатуу ширүүн өвөлтэй оронд дулаан, тухтай гадуур хувцас олж өмсөх нь нэн чухал асуудал байдаг. Тэгвэл нэгэн сайхан мэдээ дуулгахад, дэлхийд бат бөх, дулаан чанараараа алдаршсан Canada Goose брэнд арваннэгдүгээр сарын 7-нд Шангри-Ла Молл дотор албан ёсны поп-ап дэлгүүрээ нээжээ. Мөн брэндийн куртканууд саяхнаас shoppy.mn тавцнаа худалдаалагдаж эхэлсэн байна.

Хэрвээ та өвлийн улиралтай оронд амьдардаг бол Canada Goose брэндийн курткаг хэн нэгэн өмссөн байхыг гарцаагүй харсан байх. Магадгүй та өөрөө ч эзэмшдэг байх. Аль эсвэл авахыг хүсэж аль хэдийнэ мөрөөдлийн жагсаалтдаа оруулсан байх. Ер нь л энэхүү улаан, цагаан, цэнхэр өнгүүдтэй дугуй тэмдэг бүхий алдарт курткануудыг мэдэхгүй хүн дэлхий дээр тун цөөн биз ээ.

Бусад курткануудтай харьцуулбал нэлээдгүй өндөр үнэтэй ч Canada Goose-ийн курткаг зөв хадгалж, арчилж чадсан тохиолдолд хүмүүсийн ярьдгаар "насаараа" өмсдөг тул энэ нь маш ухаалаг хөрөнгө оруулалт болдог. Мөн Canada Goose өмссөн хүнээс яагаад ийм сонголт хийснийг нь асуувал удаан эргэцүүлэлгүйгээр шууд л "зах зээл дээрх хамгийн дулаан куртка учраас" гэдэг хариултыг өөртөө итгэлтэйгээр, сэтгэл ханамжтайгаар өгнө.

Үнэхээр л тус брэндийн үйлдвэрлэдэг парканууд Антарктикийн МакМурдо станц дээр ажилладаг эрдэмтдийн стандарт өмсгөл болсон төдийгүй Аляскад зохион байгуулагддаг алдарт нохой чарганы уралдааны дөрвөн удаагийн аварга Лэнс Маккиг бүх уралдаануудад нь дулаан байлгаж, тэр ч бүү хэл уулчин Лори Скреслетэд Эверестийн орой дээр гарсан анхны Канад улсын иргэн болоход нь тусалсан гээд хамгийн хүйтэн нөхцөлд ажиллаж, амьдарч буй олон хүний сонголт болсон байдаг.

Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 1)

Энтрепренёр Сэм Тикийн 1957 онд үүсгэн байгуулсан Canada Goose нь энэхүү "хамгийн дулаан куртка" хэмээх өргөмжлөлийг өнөөдрийг хүртэл нэр хүндтэйгээр авч яваа нь үндэс суурьдаа үнэнч үлдэж, үйлдвэрлэлээ зөвхөн Канад улсад явуулдагтай нь шууд холбоотой бөгөөд үйлдвэрээс гарах куртка бүр нь брэндийн нэр хүндийг илтгэх өндөр чанартай байдаг билээ.

Гэхдээ хүйтнээс хамгаалах чадвараас гадна Canada Goose-ийн куртканууд өөр олон чанараар бусдаас ялгарч, амжилтад хүрсэн байдаг тул бид энэхүү куртканы бүх онцлогийг дэлгэрэнгүй танилцуулахаар шийдлээ.

Canada Goose брэндийг Монголд албан ёсоор Т.Зориг оруулж ирсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 7-нд Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт поп-ап дэлгүүрээ нээсэн байна. Т.Зориг нь âme concept store, Isaia, Premier Tailor, L'Uomo зэрэг брэнд дэлгүүрүүдийг эзэмшдэг, ритейл салбарт багагүй туршлагатай нэгэн юм.

Түүнчлэн Canada Goose брэндийн курткануудыг shoppy.mn тавцнаар дамжуулан худалдан авч гэртээ хүргүүлэх боломжтой байгаа.


Брэндийн түүх


Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 7)

Брэндийн түүхийг сөхвөл, тэртээх 63 жилийн өмнө Польшийн цагаач Сэм Тик "Metro Sportswear" гэх компанийг Канадын хатуу өвлийг даван туулах чадвартай дулаан гадуур хувцас бүтээх зорилгоор үүсгэн байгуулсан байдаг. Тэрээр хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх, илүү дулаан бөгөөд тухтай байлгах гэсэн чин хүслийг тээн ажилчдын хувцас хийх зорилгоор компаниа үүсгэсэн ба тэрхүү прагматик хандлага нь одоо ч брэндийн үндэс суурь хэвээр үлдсэн. Харин Canada Goose гэх нэршлийн хувьд 1970-аад онд сэм Тикийн хүргэн хүү Дэвид Рейсс компанийг удирдах үед бий болсон юм. Тухайн үед Дэвид курткаг өдөөр биш харин өдний доор байршдаг сөдөөр дүүргэх цоо шинэ санааг танилцуулж, сөдөөр дүүргэгч шинэ төхөөрөмжийг бүтээснээр гадуур хувцасны салбарт хувьсал хийн, брэндийн нэрийг олонд дуулгасан билээ.


Умард туйлын диск буюу брэндийн

алдарт лого


Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 8)

Одоо дэлхийн аль ч өнцөгт, хаанаас ч харсан шууд танигдах брэндийн алдарт логог дээр дурдсан Дэвид Рейссийн хүү, компанийн өв залгамжлагч Дэни Рейсс 1980-аад онд бүтээжээ. "Canada Goose-ийн куртканууд таныг дэлхийн хамгийн хүйтэн цэгт ч дулаан байлгах чадвартай" гэх санааг агуулах үүднээс логоны төв хэсэгт Умард Туйлыг байршуулсан бөгөөд ингэхдээ эргэн тойрон дахь далайг илүү мөстэй, хүйтэн харагдуулах зорилгоор цэнхэр биш харин цагаан өнгөөр, арлуудыг нь эсрэгээрээ цэнхэр өнгөөр дүрсэлсэн байдаг.


TEI индекс


Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 9)

Canada Goose брэндээс худалдан авалт хийхэд нэг том давуу тал байдаг нь хүн өөрийн амьдарч буй орон, нөхцөл байдал, хэрэгцээндээ тохируулан загварууд дээрх тусгай индекс тэмдэглэгээг харан хамгийн оновчтой сонголтыг хийх боломжтойд оршдог. Өөрөөр хэлбэл брэндийн куртка бүр дээр TEI (Thermal Experience Index) гэх индекс байдаг бөгөөд энэхүү индекс нь тус курткаг хэдэн Цельсийн градуст тэсвэртэй болохыг илтгэдэг. Нийт таван төрлийн TEI байдгаас TEI1 нь хамгийн бага буюу 5°C / -5°C градусын заалттай, цаашлаад TEI5 нь хамгийн их буюу -30°C болон түүнээс доош градуст зориулагдсан юм.


Canada Goose & Hollywood


"Хүйтэн цэгт ажиллаж буй кино салбарынхны өмсгөл" гэгддэг Canada Goose брэндийн куртканууд өдгөө 25 гаруй жилийн хугацаанд Холливүүдийн жүжигчид болон зураг авалтын талбар дээрх уран бүтээлчдийн гадуур хувцасны үндсэн сонголт болсоор ирсэн. Цаг наргүй үргэлжлэх зураг авалтыг тус брэндийн курткануудын тусламжтай даван туулдаг кино салбарынхан ээлжит зураг авалт эхлэхээс ч өмнө багийн гишүүддээ Canada Goose курткаг бэлдэж тавьдаг уламжлалтай билээ. Тэр ч бүү хэл тэртээх 2003 онд хийгдэж байсан X-Men киноны үргэлжлэл болох X2 киноны зураг авалтын үеэр Mystique-ийн дүрд тоглох Ребекка Ромижин цэнхэр будагнаас өөр өмсгөлгүйгээр хүйтэн нөхцөлд ажиллах шаардлагатай болсон тул Canada Goose түүнд зориулан тусгай урт загварыг бүтээж, түүний нэрэмжит "Mystique" хэмээн нэрлэсэн нь өнөөдөр брэндийн шилдэг загваруудын нэг болсон билээ.

Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 25)
Ladies Mystique Parka
Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 26)

Онцлох загварууд


Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 27)

Snow Mantra Parka

Canada Goose-ийн хамгийн алдартай, бүх загваруудынх нь онцлог шинж чанаруудыг өөртөө шингээсэн компанийн ДНХ болсон загвар. Snow Mantra нь зөвхөн брэндийн төдийгүй дэлхий дээрх хамгийн дулаан куртка хэмээн тооцогддог. Нүүрийг ч хүртэл хүйтнээс хамгаалах тусгай загварын юүдэнтэй ба бээлий болон бусад хэрэгслээ хурдан, хялбар олох зориулалтаар хийгдсэн нэмэлт бэхэлгээнүүдтэй гэдгээрээ онцлог.

Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 28)
Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 29)

Expedition Parka

Харин Expedition Parka нь дизайны хувьд Snow Mantra-тай төстэй, илүү хотод өмсөж болох загвар юм. Брэндийн тодорхойлсноор TEI5 индекстэй буюу хамгийн хүйтэнд тэсвэртэй куртка билээ.

Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 30)
Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 31)

Mystique Parka

Кино зураг авалтын талбар дээр хамгийн өндөр эрэлттэй Mystique загвар нь биеийг толгойноос шагай хүртэл бүрхдэг тул мөн л TEI5 индекс буюу хамгийн хүйтэн нөхцөлд тохиромжтой. Ухаалаг хаваастай дизайны ачаар нүсэр харагддаггүй, харин ч цэмцгэр силуэтийг бий болгодог. Мөн температур нэмэгдэх үед тайлаад үүрчих боломжтой тусгай мөрөвч суулгагдсан байдаг.

Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 32)
Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 33)
Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 34)

Freestyle vest

Дулаанаа бүр ч илүү хадгалан, куртканы дотор давхар хамгаалалт болгон өмсөх боломжтой, зөвхөн хүйтэн төдийгүй дулаан улирлуудад ч хэрэг болох Freestyle хантааз нь брэндийн сонгодог загваруудын нэг билээ.

Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 35)
Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 36)

Chilliwack bomber

Хөдөлгөөн хорихгүй богино загвартай Chilliwack бомбер нь TEI3 буюу -10°C / -20°C градуст илүү тохиромжтой хэдий ч Монгол шиг эрс тэрс уур амьсгалтай оронд зунаас бусад бүх улиралд хэрэгцээтэй байх, брэндийн нэрийн хуудас болсон загвар юм.

Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 37)
Canada Goose Монголд орж ирлээ: Хүн бүрийн дуртай, хамгийн дулаан куртка (фото 38)

Хуулбарыг жинхэнээс ялгах аргууд


Canada Goose нь орчин үеийн хамгийн алдартай брэндүүдийн нэг тул дизайныг нь хуулбарлах тохиолдол маш их гардаг. Харин хуулбар болон жинхэнэ загварын ялгаа нь хамгийн түрүүнд лого дээрх жижиг деталиуд, юүдэнгийн үс, шошго дээрх бичиг, цахилгаан зэрэг элементүүдийн чанараар илэрдэг байгаа.


Поп-ап дэлгүүр дээр зарагдаж буй загварууд


Эмэгтэй

Эрэгтэй


Canada Goose

shoppy.mn дээрээс худалдан авалт хийхийн тулд энд дарна уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 91196478 утсаар холбогдоно уу.

Facebook хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Хаяг: Шангри-Ла Молл, нэгдүгээр давхар

цааш үзэх