Хайх

Баярын төрхөө Италийн Rinascimento брэндийн шинэ цуглуулгаас бүрдүүлье

Баярын төрхөө Италийн Rinascimento брэндийн шинэ цуглуулгаас бүрдүүлье

“It’s Party Time” баярын загварууд худалдаалагдаж эхэллээ

Text: Б.Энххүслэн


Rinascimento брэнд шинэ салбараа нээж хэрэглэгчидтэйгээ улам ойртоод зогсохгүй “It’s Party Time” нэртэй баярын гоёмсог загваруудаа дэлгэлээ.

Эмэгтэйлэг, дэгжин хэв маяг болон Итали чанарыг нэг дор нэгтгэсэн хувцасны Rinascimento брэнд сүүлийн үеийн чиг хандлагадуудыг хэрэглэгчдийн гарт хурдан хугацаанд бөгөөд чанартай байдлаар хүргэх зарчмыг баримтлан загваруудаа урладаг билээ. Rinascimento одоогийн байдлаар Италиас гадна 90 гаруй улсуудад салбараа нээн ажиллаж байгаагийн нэг нь Монгол ба анх 2014 онд албан ёсны франчайз эрхтэй дэлгүүр нь Зайсан Скуэр худалдааны төвд нээгдэж байсныг уншигчид маань сайн мэднэ. Харин саяхан энэхүү брэнд нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн Их Монгол плазад шинэ салбараа нээж хэрэглэгчдэдээ улам ойртжээ. Түүнчлэн тэд шинэ жилийн баярын сар эхэлсэнтэй холбогдуулан шинэ цуглуулгаа худалдаалж эхэлсэн байна.

Уг цуглуулгад баярын арга хэмжээнээс гадна бусад үед өмсөж болох, минимал эсвэл сүр ихтэй гээд төрөл бүрийн загварууд багтжээ. Тухайлбал, зөрсөн энгэртэй, олив ногоон өнгийн богино даашинз нь хэзээ ч өмсөхөд тохиромжтой бол макси урттай гялалзсан даашинзаас жинхэнэ шинэ жилийн уур амьсгал мэдрэгдэнэ. Түүнчлэн Pre-fall 2022 цуглуулгын тренд болоод буй олон давхар хормойг Rinascimentо загварууд дээрээ хэрэгжүүлжээ.

Цуглуулгад мөн олон янзаар загварчилж болох богино хүрэм багтсан нь бидний анхаарлыг татлаа. Тус хүрэм нь гялалздаг чимэглэлтэй тул дотуур нь цулгуй, энгийн даашинз өмссөн ч баярын төрх хоромхон зуурт бүрдэх болно. Харин бусад үед свитер, сорочкан цамц, жийнс зэрэг streetwear хувцастай загварчилж гоёмсог элемэнттэй өдөр тутмын төрхөө бий болгоорой. Эдгээрээс гадна Rinascimento-ийн дизайнерууд өнгөлөг даашинз урлахаа мартсангүй. Бантикан бүстэй, V энгэртэй, улаан өнгийн миди даашинз болон tulle буюу торон материалаар урласан даашинзууд нь яг л “Alice in Wonderland”-ыг санагдуулам үлгэрийн аястай болжээ.

Баярын төрхөө Италийн Rinascimento брэндийн шинэ цуглуулгаас бүрдүүлье (фото 1)
Баярын төрхөө Италийн Rinascimento брэндийн шинэ цуглуулгаас бүрдүүлье (фото 2)
Баярын төрхөө Италийн Rinascimento брэндийн шинэ цуглуулгаас бүрдүүлье (фото 3)
Баярын төрхөө Италийн Rinascimento брэндийн шинэ цуглуулгаас бүрдүүлье (фото 4)
Баярын төрхөө Италийн Rinascimento брэндийн шинэ цуглуулгаас бүрдүүлье (фото 5)
Баярын төрхөө Италийн Rinascimento брэндийн шинэ цуглуулгаас бүрдүүлье (фото 6)
Баярын төрхөө Италийн Rinascimento брэндийн шинэ цуглуулгаас бүрдүүлье (фото 7)

Rinascimento Mongolia

Facebook: Rinascimento.mn

Instagram: @rinascimento_mongolia

Хаяг 1: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Скуэр худалдааны төв, 2 давхар

Хаяг 2: Хан-Уул дүүрэг, Их Монгол Плаза, 2 давхар

Утас: 99037228, 88707228

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх