Хайх

Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх

Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх

Загварлаг төрх бүрдүүлэх хялбар “комбонууд”

Text: Бюро 24/7


Зураг:

Та Франц улс, тэр дундаа нийслэл Парис хот руу аялж үзсэн үгүйгээс үл хамааран тэндхийн бүсгүйчүүдийн гоо зүйн мэдрэмжийн талаар нэг биш удаа сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Хайхрамжгүй чёлкатай үс засалт, улаан өнгийн уруул, хичээл зүтгэл гаргаагүй атлаа загварлаг харагдах хувцаслалт гээд "Франц бүсгүйн" төрх дэлхий дахинаа танигдсан байдаг. Харин тэд яг одоо хэрхэн хувцаслаж байгааг дараах долоон төрхөөс харан ойлгох боломжтой.

Богино сүлжмэл кардиган

Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх (фото 1)

Сүүлийн зургаан сарын турш Франц бүсгүйчүүдийн хувцасны шүүгээн дэх хамгийн гол загвар нь богино сүлжмэл кардиган байлаа. Тэд кардиганыг жийнсэн өмднөөс эхлээд брюк өмд, юбка, даашинз гээд бүх л хувцастай хослуулж байна.

Бөмбөгөр ханцуй, өвөрмөц зах

Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх (фото 2)

Ретро маягийн өвөрмөц захтай, бөмбөгөр ханцуйтай цамцнуудыг савхин өмд, "ажилчны" зузаан даавуун өмд зэрэг ондоо хэв маягтай хувцаснуудтай хослуулан өмсөөрэй.

Гоёмсог топ болон жийнсэн өмд

Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх (фото 3)

Ерөнхийдөө Франц бүсгүйчүүд жийнсэн өмдийг ямар ч үед өмсдөг бөгөөд үдэшлэгт явахдаа ч гоёмсог топтой хослуулан, илүү ганган хэв маягт оруулчихдаг. Торгон богино топ, хагас гэрэлтэх топ зэрэг илүү гоёлын уур амьсгалтай цамц сонгон классик жийнсэн өмдтэйгөө хослуулж, өндөр өсгийт өмсөхөд л хангалттай.

Цэцгэн хээтэй даашинз

Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх (фото 4)

Франц бүсгүйн стилийг тодорхойлох аливаа жагсаалтад цэцгэн хээтэй даашинз заавал ордог. Хавар-зуны гол загвар болж хувирдаг цэцгэн хээтэй даашинз нь тэрхүү францчуудын je ne sais quoi чанарын төгс бэлгэдэг болдог юм. Ялангуяа алтлаг үнэт эдлэл, сүлжмэл гар цүнхтэй хослуулсан үед үүнээс илүү "франц төрх" гэж үгүй билээ.

Богино даашинз болон oversize пиджак

Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх (фото 5)

Илүү винтэж хэв маягтай хээтэй пиджак, эсвэл энгийн oversize пиджак сонгон богино даашинз, намхан өсгийтэй сандаал, хайхрамжгүй үс засалт, гоёмсог үнэт эдлэлтэй хослуулахад л энэ зуны хамгийн загварлаг төрхүүдийн нэг бүрдэх болно.

Монохром төрх

Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх (фото 6)

Хөлөөс толгой хүртэл нэг өнгөөр дагнан, монохром төрх бүрдүүлсэн үед буруутна гэж хэзээ ч байхгүй. Тэр дундаа зааны цагаан, beige зэрэг завсрын өнгүүд сонгосон тохиолдолд хормын зуур маш хээнцэр, тансаг төрх бий болдог байгаа.

Slip юбка болон mule гутал

Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх (фото 7)

Slip юбка болон mule гутлын хослол аль эртнээс Франц бүсгүйчүүд дунд дэлгэрсэн төрх юм. Энэ томьёо нь цаашид ч олон жилийн турш загварлаг хэвээр байна гэдэгт итгэлтэй байж болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх