Хайх

Кальци, магни, D витамины дутагдлаа хэрхэн нөхөх вэ?

Кальци, магни, D витамины дутагдлаа хэрхэн нөхөх вэ?

Органик гаралтай Bone Health бүтээгдэхүүнийг санал болгож байна

Text: Buro.Mongolia


Орчин үед хүний амьдралд эрхэмлэвээс зохилтой эрхэм дээд зүйл эрүүл мэнд болсонтой та санал нийлэх биз. Өдөр тутмын ажлын стресс, хоол хүнсний хязгаарлагдмал сонголт болоод хэрэглээ, орчны болоод агаарын бохирдол, эрс тэс уур амьсгалын онцлог гэхчлэн эрүүл мэндэд тулгамдах асуудлууд тоочоод баршгүй болоод байгаа билээ. Эрүүл амьдрахад хоол хүнс, дасгал хөдөлгөөнөөс гадна амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглэх шаардлагатай нөхцөлд аж төрж байгаагаас үүдэн нэмэлт амин дэмийн хэрэглээ бидний амьдралын хэв маягийн нэг хэсэг болтлоо өргөжөөд байна.

Нэмэлт бүтээгдэхүүний зах зээл дэх энэхүү эрэлт нэмэгдэхийн хэрээр сонголт хийхэд улам л бэрх болж ирэх ба үүнийгээ дагаад химийн гаралтай, синтетик нэмэлт найрлага бүхий урт хугацаандаа хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнүүд ч ихээр үйлдвэрлэгдэн зах зээлд нийлүүлэгдэж байна. Тодруулбал, кальцийн карбонат, магнийн исэл, натрийн борат зэрэг агуулагддаг ба гарал үүслийн хувьд их хэмжээгээр, хямд хийгдэх боломжтой замаар буюу химийн байх нь элбэг.

Бидний танд санал болгон буй уг бүтээгдэхүүн нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн, илүү нэмэлтгүй, зөвхөн далайн байцайнаас гаргаж авсан кальци (210мг), исгэсэн будааны нунтгаас гаргасан магни (94.5мг) болон хуурай хөрөнгөнөөс D витамин 10 микрограм гэсэн үндсэн идэвхт найрлагатай байна. Нэмэлт амт оруулагчийн хувьд ч тэр баталгаажсан жимс ногооны нунтаг ашигласан нь тус бүтээгдэхүүнийг бүрэн органик гэдгийг илтгэх ба өдөрт хоёр ширхгийг уух заалттай байдаг.

Кальци, магни, D витамины дутагдлаа хэрхэн нөхөх вэ? (фото 1)

Бүтээгдэхүүний тухайд

Ингээд танд Bone Health бүтээгдэхүүний ашиг тусын талаар дэлгэрүүлэн тайлбарлая. Тус хүнсний нэмэлт тэжээл нь яс, үе мөчний өвчлөлийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ D витаминтай зэрэгцэн бие махбодын кальцийн дутагдлыг нөхөн, биеийг тэнхрүүлэх ач тустай. Үндсэн найрлагад буй далайн байцайнаас гарган авсан кальци нь шүд болон яс бэхжүүлж, булчин болон мэдрэлийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ цусны өтгөрөл, бүлэгнэлийг бууруулдаг байна. Исэлдүүлсэн будааны нунтгаас гаргаж авдаг магни нь таныг эрч хүч, энергиэр дэмжихийн сацуу мөн мэдрэл, булчингийн үйл ажиллагааг тогтворжуулдаг бол хуурай хөрөнгөнөөс гарган авсан D витамин нь кальци болон фосфорын шингэцийг сайжруулж ясны бүтцийг бэхжүүлэх үр нөлөөтэй билээ.

Түүнчлэн нэмэлтээр нимбэг, нэрс, хан боргоцой, улаан лооль, цоохор майлз, ногоон хулуу, лууван, байцай, брокколи, бууцай, яншуй зэргийн жимс ногооны баялаг найрлага нь ислэгээр баяжуулсан учир өтгөн хатаахгүй, өдөрт авах шаардлагатай ислэгийн хэмжээг тань мөн хангах юм. 

Кальци, магни, D витамины дутагдлаа хэрхэн нөхөх вэ? (фото 2)

Мөн ихэнх хүнсний нэмэлт бүтээгдэхүүний найрлагад түгээмэл багтсан байдаг хиймэл өнгө оруулагч, чихэр, амт оруулагч, SiO2, HPMC, болон магнийн стеарит гэсэн орцны аль нь ч тус бүтээгдэхүүний найрлагад багтаагүй болно. Тийм ч учраас Bone Health бүтээгдэхүүн нь нэгдсэн нэг өнгөгүй, жимс ногооны үнэртэй, харьцангуй зөөлөн бөгөөд бүрэлт хийдэггүй учраас биржгэр гадаргуутай байдаг.

Кальци, магни, D витамины дутагдлаа хэрхэн нөхөх вэ? (фото 3)

Савлагаа

Савлагааны тухайд мөн ухаалгаар шийдсэн бөгөөд бага насны хүүхэд санамсаргүй уухаас сэргийлэн дараад эргүүлэх хоёр үе шат бүхий түгжээний системтэй. Онгойлгоход хялбар байхын сацуу нарны гэрлийн тусгалаас бүрэн хамгаалсан лацтай ба доторх капсулын тухайд ч аюулгүй бөгөөд үр дүнтэй төрөл болох хатаамал капсулын материалтай байгаа нь энэхүү бүтээгдэхүүний гол шинж чанар болох элдэв химийн найрлага, нэмэлт агуулаагүй, органик орцыг таны гарт шууд хүргэх зорилготой бүрэн зохицсон ажээ.

Bone Health бүтээгдэхүүн нь бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа бөгөөд захиалга өгөх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол доорх хаягаар холбогдоорой.

Well Bee LLC

Вэбсайт: wellbeeshop.mn

Facebook: Well Bee LLC

Instagram: @wellbeeshop

Утас: 7711-7171

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх