Хайх

Илүү их үр бүтээмж, амжилттай байхад тань туслах тэмдэглэлийн дэвтрүүд

Илүү их үр бүтээмж, амжилттай байхад тань туслах тэмдэглэлийн дэвтрүүд

"Becoming"-с эхлээд “A Year of Zen” зэрэг бүтээмж дээшлүүлэх дэвтрүүд

Text: Buro.Mongolia


Тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө танин мэдэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга билээ. Нэгэн судалгаанд өдөр бүр 15-20 минут тэмдэглэл хөтлөх нь сэтгэл зовнилыг арилгаж, цусны даралтыг бууруулдаг болохыг баталсан бол өөр нэг судалгаанд тэмдэглэл хөтлөх нь нойр хулжсан үед хамгийн сайн эмчилгээ болж чаддаг болохыг тэмдэглэжээ. Түүнчлэн бидний мэдэх алдартнууд өдөр бүр тэмдэглэл хөтөлснөөр илүү бүтээлч сэтгэж, илүү үр дүнтэй ажилладаг болохоо олонтаа дурдсан байдаг.

Хэдий бидний өдөр тутмын амьдралд дижитал байдал онцгой байр суурь эзэлж, тэмдэглэл хөтлөх зориулалттай аппууд гарсаар байгаа ч өөрийн гараар бичиж тэмдэглэх нь дотоод хүнээ илүү таньж, алдаа онооноосоо суралцахад илүү дөхөм болдог байна.

Үүнтэй уялдуулан төрөл бүрийн төлөвлөгч, тэмдэглэлийн дэвтрүүд худалдаанд гарах болжээ. Тухайлбал Intelligent Change компаниас The Five Minute Journal хэмээх эерэг байж, дотоод хүнээ танихад туслах хувь хүний хөгжлийн дэвтрийг гаргасан бол Мишель Обама "Becoming" номоосоо сэдэвлэсэн ижил нэрт дэвтрийг худалдаанд гаргасан байна. Тэр ч бүү хэл уур хилэнгээс бүрэн ангижирч туйлын амар амгаланг олоход туслах “A Year of Zen” хэмээх дэвтэр хүртэл гараад амжжээ.

Ингээд үр дүнтэй тэмдэглэл хөтөлж, төлөвлөгөө гаргахад тань туслах тэмдэглэлийн дэвтэр болон төлөвлөгч дэвтрүүдийг танилцуулж байна.

цааш үзэх