Хайх

Жүжигчин А.Ганчимэг мөрөөдлийнхөө автомашиныг захиалж авсан түүхээсээ хуваалцлаа

Жүжигчин А.Ганчимэг мөрөөдлийнхөө автомашиныг захиалж авсан түүхээсээ хуваалцлаа

BURO X Porsche тусгай төсөл

Text: Д.Марал


Продюсер: Ө.Содгэрэл
Бичлэг: Kito x Coziestone
Зураг: Coziestone

Автомашины салбарт бүтэн зуун дамнан оршин тогтнож амжилтын оргилд хүрсэн Porsche брэнд өөрийн хамгийн өндөр эрэлттэй, борлуулалтаараа бусад загваруудаас нь тэргүүлдэг Macan автомашины шинэчилсэн хувилбарыг энэ жил танилцуулсан билээ. Юутай ч зүйрлэшгүй, шийдэмгий, зогсолтгүй гэх үгсийг төгс илэрхийлэх Macan загварын автомашиныг яагаад сонгох хэрэгтэй талаар “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Ганчимэг өөрийн туршлага дээр үндэслэн хуваалцлаа.

Жүжигчин А.Ганчимэг мөрөөдлийнхөө автомашиныг захиалж авсан түүхээсээ хуваалцлаа (фото 1)


“Шинэ автомашины эрэлд их хугацааг зарцуулж, цөөнгүй ч машинд үгүй гэж хэлсэн. Гэтэл Porsche-гийн автомашинууд зөвхөн хот дотор төдийгүй хөдөө орон нутгийн бартаат замыг ч хялбархан туулж, чанар болон бусад бүх зүйлийн хувьд надад маш их таалагдсан. Тиймээс Porsche брэндийг эргэлзэх зүйлгүй сонгосон.”


А.Ганчимэг ийнхүү Porsche-г сонгохдоо автомашиныхаа деталь бүрийг өөрийн хүсэл сонирхлын дагуу захиалж авсан бөгөөд ингэснээр жинхэнэ мөрөөдлийнхөө автомашиныг бүтээж чадсан юм. Захиалагч тухайн автомашиныхаа угсралтын нэг хэсэг болох үйлчилгээ нь яах аргагүй Porsche-гийн санал болгодог онцлог зүйлсийн нэг билээ. Өөрийн хүссэн өнгө, оёдол, материалыг сонгож тухайн материалаа хаана нь, хэрхэн оруулж, гар хийцээр оёулах уу, өөрийн нэрийг бичүүлэх үү гэх мэт нарийн деталь бүрийг сонгон захиалах боломжтой юм. 

Жүжигчин А.Ганчимэг мөрөөдлийнхөө автомашиныг захиалж авсан түүхээсээ хуваалцлаа (фото 2)


“Өөрөө тухайн автомашиныг бүтээхэд нь оролцож, доторх салоны өнгийг, хөгжмийн дуугаралтыг хүртэл сонгож, мөн дугуйны обуд, дээвэр зэрэг нь ямар байхыг шийдэх нь маш сонирхолтой ажил байсан. Үнийн хувьд ямар ч ялгаа гараагүй нь бас таалагдсан. Өөрийнхөө машиныг өөрөө бүтээсэн мэт мэдрэмж үнэхээр сайхан.”


Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
www.porsche.com

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх