Хайх

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна

Text: Buro.Mongolia


Энэ жилийн хамгийн гайхалтай архитектурын зургууд дунд Данийн Camp Adventure Observation цамхаг, Норвегийн мушгирсан музейн үзэсгэлэнт зураг, Шеньжен хотын тэнгэр шүргэх нүсэр өндөр барилгын зураг зэрэг бүтээлүүд багтжээ.

Жил бүр зохиогддог энэхүү архитектурын гэрэл зургийн тэмцээнд эдгээр зурагчдаас гадна 21 өөр оролцогч нэгдсэн бөгөөд ялагчид нь арванхоёрдугаар сард Амстердам хотод болох Дэлхийн архитектурын наадам дээр (WAF) зарлагдах юм. Нийт оролцогчдын гуравны нэг нь Их Британи улсын иргэд боловч эцсийн шатанд тунаж үлдсэн оролцогчид дунд БНХАУ, АНУ, Румын, Колумб зэрэг хол нутгийн оролцогчид ч байгаа.

Гэрэл зургуудыг гадна засал, дотор засал, гар утсаар дарсан зураг зэрэг нийт зургаан ангиллаар шалгаруулж ялагчдыг тодруулах болно. Үүнээс дөрвөн ангиллын ялагчдыг арванхоёрдугаар сард зохиогдох наадмын үеэр санал хураалтаар тодруулах юм. Харин тэмцээний гол ялагчийг нэр хүндтэй архитекторууд болон салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах болно. Өнгөрсөн жилийн топ шагналыг Шанхай хотын Баруун Бунд дахь Long музейн гайхалтай дүр төрхийг буулгасан зурагчин Павел Паничко хүртэж байжээ.

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 1)

Хятадын Нөөцийн Төв байр, Шеньжен хот. Зурагчин Су Жэйүэй

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 2)

Марко Таглярино зурагчны дарсан Зааха Хадидын Generali Цамхаг, Милан хот.

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 3)

Румын улсын гэрэл зурагчин Лауриан Гинитойу Норвегийн Twist музейн зургийг авчээ

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 4)

Францын гэрэл зурагчин Аурелиен Ченийн Бээжингийн Guardian урлагийн төвийг дарсан гэрэл зургийн цогц дүрслэл.

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 5)

Уралдаанд оролцсон зурагчдын гуравны нэг нь Их Британиас байсан бөгөөд уг зураг нь Томас Ноулзын Лондон хотын Victoria and Albert музейгээс авсан гэрэл зураг юм

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 6)

Хонконгын гэрэл зурагчин Винсент Ву Японы Саппоро хотын Макомана Такино оршуулгын газарт байрлах Буддагийн толгодын зургийг буулгасан байна.

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 7)

Ма Ченгронг ОХУ-ын Эрхүү хотод байрлах орон сууцны цогцолборын дүр зураг буулгасан нь.

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 8)

Нидерландын иргэн Марко де Гроут Дани дахь Camp Adventure Observation цамхгийн агаарын гэрэл зургаар жагсаалтад орсон байна.

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 9)

Лауриан Гинитойюгийн Албани улсын Тирана дахь Скандербегийн талбайгаас авсан гэрэл зураг нь "ашиглагдаж буй барилга" ангилалд багтсан болно.

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 10)

Жоан Муноз Арангогийн Нью-Йорк хотын Hudson Yards бүтээн байгуулалтын шинэ цэг болох Vessel-ийн гайхалтай зураг.

2019 оны шилдэг архитектурын зургуудыг хүргэж байна (фото 11)

Гат утсаар авсан зургийн ангилалд Хятадын Сиань хотод байрлах Тан Сиаогийн Napavilions-ийн дүрсийг iPhone X-ээр буулгасан нь.
цааш үзэх