Хайх

Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин

Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин

Байгалийн элементүүд болон тайван өнгөнүүд давамгайлсан орон зай

Text: Buro.Mongolia


Зураг: Architectural Digest

Architectural Digest сэтгүүл шинэ дугаараараа The Blink-182 рок хамтлагийн бөмбөрчин, дуучин Трэвис Баркерын Лос-Анжелес дахь гэрээр зочилжээ. Өдгөө 46 настай уран бүтээлч Өмнөд Калифорнийн Калабасас хотод байрлах байшиндаа тэртээ 16 жилийн өмнөөс гурван хүүхдийн хамтаар амьдарч эхэлсэн байна. Тэрээр 2019 онд гэртээ илүү тайван, таатай уур амьсгал бүрдүүлэх зорилгоор бүрэн хэмжээний засвар хийхээр шийдэж, улмаар нэрт дизайнер Вальдо Фернандезаар дотоод заслаа хийлгүүлжээ. “Трэвис гэртээ рок одуудын этгээд, ‘галзуу’ хэв маягийг шингээхийг хүсээгүй. Тэрээр амьдарч буй орчин нь түүнд аливаа зүйлсийг тайван тунгаан бодоход тусалж, өөрөө өөртэйгөө эвтэй байх боломжийг олгоосой гэж хүссэн” хэмээн Вальдо Фернандез хуваалцсан юм. Уг хүслийн дагуу Трэвисын гэрийн дотоод засалд саармаг, илүү байгалийн тайван өнгөнүүд давамгайлж, тавилгууд нь цэвэр мод, чулуу болон зөөлөн тааран материалаар хийгдсэн байна. Ерөнхийдөө дундад зууны үед зонхилж байсан хэв маягууд Трэвисын гэрт биеллээ олжээ.

Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 1)

Эргэн сануулахад, энэ оны тавдугаар сард Трэвис болон Кортни Кардашьян нар гэрлэлтээ батлуулж, хуримын ёслолоо хийсэн билээ. Тиймээс хосууд одоогоор Трэвисын гурав болон Кортнигийн гурван хүүхдийн хамтаар уг байшинд амьдарч байгаа юм. Трэвис байшингаа танилцуулж байх үеэр “Миний өмнө нь амьдарч байсан байшингууд олон тооны гялалзсан автомашин, урлагийн бүтээл болон унадаг дугуйгаар дүүрэн байлаа. Гэвч минимал стилийн дотоод засалтай энэхүү байшин миний хүүхдүүд болон Кортнигийн хүүхдүүдэд амьдрахад хамгийн тохиромжтой санагдсан. Би гэр бүлтэйгээ цагийг тайван өнгөрүүлж, мөн тэдэнтэйгээ мартагдашгүй дурсамж бүтээж болох байшинд амьдрахыг хүсэж байна” хэмээлээ.

Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 2)

Өндөр модод, гоёмсог ногоон цэцэрлэгээр хүрээлэгдсэн тэдний байшин цэлгэр, том зайтай хоёр зочны өрөө, гэгээлэг өнгөний шийдэлтэй гал тогоо, хэд хэдэн унтлагын өрөө, хувцасны өрөө, тоглоомын өрөө, террас, усан бассейн зэргээс бүрдсэн байна.

Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 3)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 4)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 5)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 6)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 7)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 8)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 9)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 10)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 11)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 12)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 13)
Дотроос нь харцгаая: Трэвис Баркер, Кортни Кардашьян нарын Лос Анжелес дахь байшин (фото 14)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх