Хайх

Алдартнуудын хэрэгжүүлж буй шинэ үс засалтын тренд: “Razor bang” буюу тэгш бус хэмтэй чёлка

Алдартнуудын хэрэгжүүлж буй шинэ үс засалтын тренд: “Razor bang” буюу тэгш бус хэмтэй чёлка

Бага зэрэг хайхрамжгүй харагдах атлаа төрхийг тань илүү сонирхолтой болгох үс засалт

Text: Buro.Mongolia



RAZOR BANG ГЭДЭГ НЬ ЯГ ЯМАР ҮС ЗАСАЛТЫГ ХЭЛДЭГ ВЭ?

Англи хэлнээс шууд орчуулбал razor (үсний машин эсвэл сахлын хутга), bang (чёлка) гэх энэхүү үс засалт нь их л хачирхалтай сонсогдох байх. Гэвч razor стилийн чёлка нь сүүлийн үед үсний стилистүүд болон алдартнуудын дунд нэлээд өндөр хайп үүсгээд байгаа юм. Уг төрлийн чёлкаг тайрахын тулд зориулалтын хайч биш, харин үсний машин эсвэл сахлын хутга ашиглан 45 градусын налуугаар үсийг тайрч, үр дүнд нь үл ялиг хайнга, тэгш бус хэмтэй чёлка бий болдог байна. Алдартнууд энэхүү үс засалтыг хэрэгжүүлэхдээ өөр өөр аргаар загварчилж, стайлингийн сонирхолтой санаанууд өгсөөр байгаа юм. Жишээ нь, Билли Айлиш хөмсөг хүрсэн урттай, Селена Гомес сул долгион оруулсан razor bang харуулсан бол жүжигчин Сания Сидни Оскарын шагнал гардуулах ёслол дээр энэхүү тэгш бус хэмтэй харагдах чёлкаг дээш шуусан үс засалттай хослуулжээ.


Алдартнуудын хэрэгжүүлж буй шинэ үс засалтын тренд: “Razor bang” буюу тэгш бус хэмтэй чёлка (фото 1)
Алдартнуудын хэрэгжүүлж буй шинэ үс засалтын тренд: “Razor bang” буюу тэгш бус хэмтэй чёлка (фото 2)


RAZOR BANG ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?

Хэдий уг стилийн чёлка нь төгс бус, хайхрамжгүй санагдах ч сахлын хутганы тусламжтайгаар чёлканы үзүүр хурц биш, харин зөөлөн, байгалиараа мэт харагддаг. Razor чёлкаг ихэвчлэн хөмсөг хүрсэн урттай тайрдаг ч маш богино хувилбараар мөн яагаад туршиж үзэж болохгүй гэж?


ХЭНД ЗОХИХ ВЭ?

Razor стилийн чёлка нь нүүрний хэлбэр, хацрын хэмжээ, духны өргөн байдал, эрүүний урт зэргээс үл хамааран бүх хүмүүст зохидог билээ. Үүгээр ч зогсохгүй razor чёлка шанааны ясыг тодотгож, нүүрний хэлбэрийг ерөнхийд нь зөөлрүүлж өгдөг давуу талтай. Гэхдээ razor чёлка өтгөн үсэнд хамгийн тохиромжтой байдаг бөгөөд хэт хөвсгөр, өтгөн төрлийн үсийг илүү шингэн харагдуулдаг. Шингэн төрлийн үстэй хүн ч энэхүү хэв маягийн чёлкаг хэрэгжүүлж болох ч энэ нь үсний ерөнхий бүтцийг өөрчилж, хөвсгөр эсвэл буржгар болгох хандлагатай байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Эдгээр тохиолдолд чёлкандаа “anti-frizz” гэсэн бичигтэй арилдаггүй үсний цацлаг, аль эсвэл серум хэрэглэхийг зөвлөж байна.


Алдартнуудын хэрэгжүүлж буй шинэ үс засалтын тренд: “Razor bang” буюу тэгш бус хэмтэй чёлка (фото 3)
Алдартнуудын хэрэгжүүлж буй шинэ үс засалтын тренд: “Razor bang” буюу тэгш бус хэмтэй чёлка (фото 4)


RAZOR ЧЁЛКАГ ХЭРХЭН ТАЙРЖ, ЗАГВАРЧЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрэв үс засах туршлагагүй бол энэхүү тэгш бус хэмтэй чёлкаг мэргэжлийн үсчнээр тайруулах нь зүйтэй юм. Харин загварчлахын хувьд өөрийн хүсэл дээр тулгуурлан бүтээлч сэтгэлгээгээ ашиглаарай. Ингэхдээ үсний хайчаар хөнгөн ороож, голоор нь тэгш хувааж хоёр тийш нь самнах гээд өөрт таалагдах аргаа хэрэглэж болно. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх