Хайх

Giveaway Day 10: Ямар ч орон зайг чимэх ENC Brands-ийн тансаг цагаан сандал

BURO.-ийн оффист байдаг шиг сандал

Text: Д.Марал


Үнэнч уншигчдадаа энэ жил хамгийн тансаг, өндөр чанарын бэлэг барина гэсэн амлалтынхаа дагуу Giveaway-ийнхээ сүүлийн өдөр бид дэлхийн шилдэг тавилгын брэндүүдийг оруулж ирдэг ENC Brands-тай хамтран BURO.-ийн оффис дотор байдагтай адил 2.200.000₮ үнийн дүн бүхий чамин цагаан сандлыг бэлэг болгож байна.

Бид оффисоо тохижуулахдаа ажилчдынхаа ихэнх цагийг өнгөрүүлэх сандлаас эхлээд зочдыг хүлээж авах буйдан гээд дийлэнх тавилгаа ENC Brands-ийн оруулж ирдэг олон брэндээс сонгон авсныг манай уншигчид сайн мэдэх биз ээ. Тэгвэл тэр дундаас бидний хамгийн дуртай сандал болох Debrah’s брэндийн үслэг гадаргуутай, цасан цагаан өнгийн сандлын эзэн болох боломжийг энэ удаад олгож байна.

Амьтны үс, ноос ашиглаагүй, байгальд ээлтэй, өндөр чанарын хиймэл үсээр бүтээгдсэн уг цэмцгэр, хээнцэр сандал нь арт деко хэв маягаар урлагдсан юм. “Чинээлэг, тансаг мэдрэмж олгох хэдий ч тав тухтай уур амьсгалаар дүүрэн байх” нь арт деко стилийн баримталдаг гол зарчим билээ. Сандлын гадна талын үстэй бүрээс нь авагддаг тул арчилгааны хувьд ч мөн төвөггүй байх болно.  

Giveaway Day 10: Ямар ч орон зайг чимэх ENC Brands-ийн тансаг цагаан сандал (фото 1)

ENC Brands

ENC Brands нь өдгөө 10 жилийн турш олон улсын зах зээлд тэргүүлэгч тавилгын брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд Jasper Home, Ivke, Bellini, Caracole, Natuzzi, Kano, Debrah's, M Design, Tomy Niki, Nordic, Magniflex зэрэг ямар ч орон зайг тохижуулах, бүх зориулалтын тавилгуудтай брэндүүдийг төлөөлдөг билээ.

Мөн саяхан ENC Brands нь ENC Premium гэх нэгэн онцгой дэлгүүрийг нээсэн бөгөөд уг дэлгүүртээ Италийн тансаг зэрэглэлийн брэндүүд болох Cattelan italia, Molteni, Globa Views, Eichholtz, Slamp Hands болон бусад олон брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг Монгол хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн авчирч байгаа билээ. Тус showroom хэлбэрийн дэлгүүр нь хүссэн хэн бүхэнд интерьер заслын зөвлөгөө өгч, дотоод заслын зураг гаргаж, тансаг брэндүүдийн бүтээгдэхүүн худалдаалж мөн үйлчлүүлэгчдийн хүслээр захиалга өгөх үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Монголд тэр бүр олддоггүй, чамин дизайнтай, сонирхол татам хэв маягийн тавилгуудыг эндээс олоорой.

Giveaway Day 10: Ямар ч орон зайг чимэх ENC Brands-ийн тансаг цагаан сандал (фото 2)

ENC Brands

Facebook хуудас: ENC Brands

Instagram хуудас: @enc_brands

Утас : 70000400

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх