
Интерьер дизайныг урлагийн бүтээлд хувиргаж буй Giorgio Collection брэнд Монголд
Италийн алдарт тансаг зэрэглэлийн тавилгын брэнд албан ёсоор нээгдлээ
Амьдралынхаа хором мөч бүрийг үзэсгэлэнтэйгээр өнгөрүүлэхийг хүсдэг, чанар болоод тав тухыг эрхэмлэдэг хэн бүхэн интерьер дизайнаа цогцлоохдоо эрэл хайгуул хийж, мэдрэмжээ сонсож, сайтар судалсны эцэст шийдвэрээ гаргадаг нь төгс төгөлдөр лүү тэмүүлэгчдийн баримталдаг гол дүрэм гэлтэй. Ялангуяа аливаа трендийн араас хошууралгүй, үеэс үед үнэ цэнээ хадгалж, урлагийн бүтээл мэт уран хийцтэй эд зүйлсээр хүрээлүүлэн өдөр тутамдаа гоо зүйн таашаал эдлэх нь амьдралын бас нэгэн амт мөнөөс мөн. Мэдээж хэрэг дизайны талбарт, тэр дундаа тавилгын ертөнцөд Италийг гүйцэх улс үгүй гэвэл бодит байдлаас нэг их хол зөрөхгүй болов уу. Баялаг түүхтэй Итали улс дизайны өлгий нутаг гэдгээрээ дэлхий дахинд алдаршиж, “Италид үйлдвэрлэгдэв” хэмээх шошготой тавилга, интерьерийн эд зүйлс үеэс үед олон улс даяр өндрөөр үнэлэгдэж ирсэн нь учиртай. Италичууд тавилгыг зүгээр нэг эд хэрэгсэл гэхээс илүүтэй өөрийн гэсэн стиль болон характертай урлагийн бүтээл мэт урлаж заншсан учраас тэдний бүтээсэн зүйлс дэлхийн тавилгын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлсоор иржээ.
Харин Италийн хайпер тансаг зэрэглэлийн тавилгын зах зээлд өөрсдийн гэсэн давтагдашгүй стиль, төгс хийцээрээ салбартаа байр сууриа бататгасан цөөн хэдэн брэнд байдгийн нэг нь Giorgio Collection юм. Тэдний цаг хугацаанд үл захирагдах гоо зүй, удам дамжиж ирсэн өв уламжлал, өндөр чанар, тансаг хийц зэрэг нь тансаг зэрэглэлийн тавилгын ертөнцөд 60 гаруй жил түүчээлж ирэхэд нь нөлөөлжээ. Giorgio Collection брэндийн философи үйлчлүүлэгчдэдээ дээд зэрэглэлийн чанарыг мэдрүүлж, шилдэг дизайныг амьдралд нь нэвтрүүлэхэд оршино. Тиймдээ ч тус брэндийн бүтээлүүд Salone del Mobile буюу Миланы дизайны долоо хоног болон бусад дизайны ертөнцийн нөлөө бүхий арга хэмжээнүүдэд тогтмол танилцуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрд орших тансаг зэрэглэлийн зочид буудлууд, хувийн виллануудыг чимдэг нь тэдний үнэ цэнэ, цар хүрээг илтгэж буй. Тэгвэл дэлхийн тансаг зэрэглэлийн тавилгын ертөнцөд алдаршсан Giorgio Collection брэнд гэрээ бусдаас гойд, онцгой зүйлсээр амилуулахыг хүсдэг, чимхлүүр деталь, гоо үзэсгэлэнг таашаадаг хүмүүст жинхэнэ итали чанар, уран хийц, дээд зэрэглэлийн материал болон гоо зүйн таашаалыг мэдрүүлэхээр Монголд албан ёсоор нэвтэрлээ.



УДАМ ДАМЖСАН НОУ-ХАУ
Италичууд аливаа бизнесийг гэр бүлээрээ эрхэлж, удам дамжин өөрсдийн гэсэн онцгой ур чадвар, уламжлалаа өвлүүлэх нь цөөнгүй. Giorgio Collection ч гэсэн гэр бүлийн бизнес бөгөөд түүх сөхвөл тэд дөрвөн үеэрээ энэхүү салбарт ажиллаж, өөрсдийн гэсэн үнэ цэнийг бий болгосныг харж болно. Албан ёсоор брэндийн түүх 65 жилийн өмнөөс бичигдэж эхэлсэн ч, үндэс суурь нь 100 гаруй жилийн өмнөөс тавигдсан юм. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр брэндийн одоогийн ерөнхийлөгч Фабио Масологийн мод бэлтгэн нийлүүлэгч өвөө нэн ховор түүхий эд хайж явсаар Африкаас тэрхүү мод, өнгөлгөөний хавтанг олсон гэдэг. Эндээс л асар амжилттай гэр бүлийнх нь бизнесийн анхны оч асжээ. Улмаар 1956 онд түүний хүү Жюзеппе Масоло Modernindustria нэртэй өөрийн гэсэн тавилгын брэндийг үүсгэн байгуулж, харин дараа нь түүний хүү Фабио 1985 онд тус компанид дэд ерөнхийлөгчөөр орсон түүхтэй. Өнөөдрийг хүртэл компаниа амжилттай удирдаж буй Фабио Масоло тухайн үедээ шинэ философи нэвтрүүлэн ребрэндинг хийж компаниа Giorgio Collection болгон шинэчилсэн аж. Харин одоо цагт буюу технологийн эрин үед Фабиогийн хүү Эммануэль Масоло компанийн дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэн, орчин үеийн үзэл санаа болон шинэлэг арга барилаар брэндийг удирдаж явна. Өөрөөр хэлбэл үеэс үед гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн онцгой уур амьсгал, шинэлэг санааг компанидаа авчирч, шинэ салхи сэвэлзүүлэн эрч хүчийг нь сэлбэсээр ирсэн юм. Иймдээ ч өдгөө Giorgio Collection дэлхийн 60 гаруй улсад 120 гаруй салбартай тансаг зэрэглэлийн тавилгын их эзэнт гүрэн болтлоо хөгжжээ.

Хамгийн нарийн гар урлал, бизнес сэтгэлгээ, төгс үйлчилгээг нэгтгэсэн нь Giorgio Collection брэндийг амжилтад хүргэсэн гол нууц гэж тайлбарлаж болно. Дээд зэрэглэлийн тавилгын салбарт өөрийн нэрийг тодоор бичсэн хүн бол тус брэндийн ерөнхийлөгч Фабио Масоло яах аргагүй мөн билээ.
КОНТЕМПОРАРИ БОЛОН СОНГОДОГ СТИЛИЙН ХОСЛОЛ
Хагас зууны туршид интерьерийн ертөнцөд давамгайлсан минимализмын эрч аажмаар буурч байгаа энэ үед уран хийц, сонгодог хэв маяг, давтагдашгүй загвар урьд урьдынхаас ч илүү үнэлэгдэх болжээ. Giorgio Collection 60 гаруй жилийн түүхэндээ олон янзын хэв маяг, трендийг бүтээлүүддээ тусгаж ирсний сацуу XX зууны эхэн үеэс эхлэн өдийг хүртэл эрчээ огтхон ч алдаагүй бат бөх оршин тогтнож буй ар деко стиль тэдний ДНХ-д нэвт шингэсэн байдаг. Ингэхдээ тэд ар декогийн үндсэн элементүүд болох тансаг зэрэглэлийн ховор материал, геометрийн хэлбэр дүрс, хээ угалз, өнгөний контраст зэргээс урам авч өөрсдийн гэсэн онцгой, контемпорари болон сонгодог стилийн хослолыг тавилга болон аксесуарууддаа шингээдгээрээ онцлогтой.




ТӨГС БҮТЭЭЛ БИЙ БОЛОХ ҮЙЛ ЯВЦ
Made in Italy буюу “Италид үйлдвэрлэв” гэсэн үнэ цэнэ нь Giorgio Collection брэндийн нэрийн хуудас, төрөлх нутаг. Тэдний эрхэм зорилго нь үргэлж өндөр чанартай, сонирхол татахуйц өвөрмөц хэв маягтай бүтээлүүдээрээ тавилгын зах зээлийг тэргүүлэхэд оршдог. Модерн дизайн болон хэзээ ч хуучиршгүй элегант стилийг нэгтгэсэн тус брэндийн тавилгуудыг 85% гар хийцээр урладаг бөгөөд ингэхдээ хамгийн сайн чанарын түүхий эд материалуудыг сорчлон, дэвшилтэт технологи ашиглан үйлдвэрийн олон шат дараалал дамжсан маш нарийн процессыг туулж эцсийн бүтээгдэхүүн бий болдог байна. Бүр тодруулбал Giorgio Collection хамгийн сайн чанарын модон хавтан үйлдвэрлэдэг өөрсдийн гэсэн үндсэн үйлдвэрээс гадна дэлхийн шилдэг 40 өөр ханган нийлүүлэгч компанитай нягт уялдан ажилладаг. Жишээ нь Мурано шил, гальваник металл бүрэлт, сайн чанарын арьс гэхчлэн хамгийн дээд зэрэглэлийн материалуудыг тэд нийлүүлснээр тавилга, декор, аксесуарууд нь улам бүр төгс төгөлдөр болдог байна. Мөн Giorgio Collection үеэс үед олон алдартай дизайнертай хамтран ажилласаар ирсэн ба сүүлийн таван жилийн хугацаанд Италийн алдарт Castello Lagravinese Studio-той хамтран сүүлийн таван цуглуулгаа урлажээ. Энэ хүү хамтрал нь угтаа энгийн зорилготой ба тэр нь ердөө нарийн мэдрэмжтэй, шилмэл хэв маягийг эрхэмлэгч хэн бүхний сэтгэл ханамжийг бүрэн гүйцээх зорилготой билээ.








BESPOKE ҮЙЛЧИЛГЭЭ
Giorgio Collection брэндийн бас нэг онцлог нь үйлчлүүлэгчдийнхээ хүслийг сайтар сонсож, тэдний гэртээ бүрдүүлэхийг хүсэж буй уур амьсгал, мэдрэмжийн дагуу тусгайлан урласан бүтээлүүдийг санал болгодогт оршдог. Загварын ертөнцөөр бол деталь, хэмжээ, материал, загвар бүрийг нь тусгайлан зориулж урласан кутюр даашинз аль эсвэл bespoke хослолтой зүйрлэж болох юм. Харин бэлэн болсон бүтээлүүдийг 48 цагаас нэг сарын дотор дэлхийн аль ч өнцөгт байрлаж буй хэрэглэгчдэд хүргэх тусгай үйлчилгээг санал болгодог байна.






Giorgio Collection Mongolia
Хаяг: Polaris Department Store, 2 давхар
Утас: 9999 2155
Facebook: Giorgio Collection Mongolia
Instagram: @giorgio_collection_mongolia