Хайх

Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ

Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ

Text: Д.Марал


Азийн хамгийн том тавилгын үйлдвэртэй брэнд Монгол дахь албан ёсны шоурүүмийн нээлтээ өнгөрөгч Баасан гарагт буюу есдүгээр сарын 16-ны өдөр хийлээ

Дэлхийн жишигт нийцсэн чанар, материал болон дизайны өргөн сонголт, хамгийн сүүлийн үеийн ноу-хау санал болгодог OPPEIN брэнд дэлхийн томоохон зочид буудлууд, тансаг зэрэглэлийн орон сууцуудын интерьер дизайныг гаргаж, орон орны хэрэглэгчдийн өндөр шаардлагад бүрэн нийцдэг тавилгууд урладаг билээ. Энэхүү брэнд нь захиалагчийн гаргасан зургийн дагуу бүх төрлийн гэр болон оффисын тавилга, дагалдах цахилгаан хэрэгсэл, гадна болон дотор хаалга зэргийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн, хэрэглэгчдэдээ хүргэсээр байна. Түүнчлэн OPPEIN брэндийн тавилгуудын загварыг гоо зүйн нарийн мэдрэмжтэй, жижиг деталь бүрийг анхааран ажилладаг Итали дизайнерууд гаргадаг тул брэндийн шоурүүмээр зочилсноор өөрийн гэсэн дахин давтагдашгүй стильтэй тавилгуудаас захиалах  боломжтой юм. Ерөнхийдөө брэнд нь загварлаг төдийгүй удаан эдэлгээтэй тавилга болон байгальд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой байдлыг эрхэмлэдэг хэрэглэгчид дунд аль хэдийнээ нэр хүндээ тогтоож чадсан аж.

Ингээд бид уншигчдадаа зориулж хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо салбар дэлгүүрээ нээж, үйл ажиллагаагаа улам тэлсэн тус брэндийн онцлог, амжилтын түүх болон дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн тавилгуудыг илүү дэлгэрэнгүй танилцуулж байна. 


Ази дахь хамгийн том тавилгын үйлдвэр

Брэндийн түүхийг сөхвөл тэртээ 1994 онд Хятадад үүсгэн байгуулагдсан OPPEIN компани нь Хятадын зах зээлд “integrated” буюу өөрийн хүссэн дизайн болон материалаар гал тогооны тавилга захиалах үйлчилгээг анхлан нэвтрүүлж, гэрээ тохижуулах явцыг илүү сонирхолтой бөгөөд хялбар болгож чадсан юм. Өдгөө OPPEIN брэндийн 7000 гаруй салбар дэлгүүр АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, Саудын Араб, Кени гээд дэлхийн нийт 118 улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж, интерьер дизайны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна. OPPEIN нь нийт 2.3 сая м.кв талбайгаас бүрдэх таван үйлдвэртэй ба энэ нь Ази тивд хамгийн том тавилгын үйлдвэрт тооцогддог. Түүнчлэн тус брэнд нь бүх төрлийн тавилгаа Германы "HOMAG" гэх бүрэн автомат дэвшилтэт технологиор үйлдвэрлэхийн сацуу Bosch, Philips, Blum зэрэг салбартаа тэргүүлэгч компаниудтай хамтран бүтээгдэхүүний хөгжүүлэлтээ тогтмол хийдэг байна.

Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 1)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 2)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 3)

Өргөн сонголттой загварууд

OPPEIN нь ямар ч хэв маягийн дотоод засалтай айл өрх болон оффисын орчин зайг чимэх олон төрлийн дизайны тавилгууд урладаг билээ. Эндээс зочны өрөө, гал тогоо, хүүхдийн өрөө, ванны өрөөний тохижилт тоноглол, хувцасны шүүгээ, хаалга, ширээ, сандал, гэрлийн бүрхүүл, гоо сайхны ширээ, цонх болон бусад интерьерт хэрэгтэй декор зэргийг олох боломжтой юм. Брэндийн урладаг тавилгуудад яг одоо дизайны ертөнцөд эрэлттэй байгаа модерн болон хэзээд үнэ цэнээ хадгалах классик стиль зонхилдог. Мөн мод, шил, металл, байгалийн чулуу зэрэг элементүүд түлхүү давамгайлдаг байна. OPPEIN брэндийн бас нэгэн давуу тал бол тэд 100 гаруй өнгө, гадаргуугийн сонголттой тавилгын хавтан үйлдвэрлэдэг төдийгүй мөн захиалагчийн хүсэлд нийцүүлэн тусгай загварууд гаргадаг билээ.

Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 4)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 5)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 6)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 7)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 8)

Чанартай материал

Тус брэнд нь тавилгуудаа эрүүл мэндэд хоргүй, дотор хэрэглээнд ашиглах зориулалттай, мөн байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй органик материалаар хийдэг. Бүр тодруулбал, тавилга урлахад хэрэглэдэг бүх материал нь олон улсад хэрэглэгддэг Е1 стандарт буюу дээд зэрэглэлийн, хүний биед аюултай хортой бодис агуулаагүй бүтээгдэхүүнд тооцогддог юм. Тиймээс OPPEIN брэнд цаг хугацааны эрхэнд гандаж элэгдэхгүй, гаднын нөлөөнд тэсвэртэй тавилгуудыг олон жилийн туршлага, судалгаанд үндэслэн чанартай материалуудаар урлан хүргэхийг зорьдог байна. Ерөнхийдөө уг брэнд нь юуны түрүүнд харилцагчдын тав тухтай байдлыг эрхэмлэж, орчин үеийн уур амьсгал бүрдүүлэхийг зорьдог юм. 

Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 9)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 10)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 11)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 12)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 13)

Нийгмийн хариуцлагаа ухамсарласан брэнд

OPPEIN брэнд Хятадын доод давхаргын айл өрхөд өсөж буй хүүхдүүдийг хоол тэжээлээр хангадаг санд, мөн хөхний хорт хавдрын эсрэг тэмцдэг санд жил бүр хандив өргөдөг ба оюутнуудад их сургуульд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хөтөлбөр тогтмол зарладаг байна.

Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 14)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 15)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 16)
Таны хүссэн тавилгыг захиалгаар урлах OPPEIN брэнд Монголд үүд хаалгаа нээлээ (фото 17)

OPPEIN брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн Mettle Space ХХК нь интерьерийн цогц үйлчилгээ үзүүлэхээр үүсгэн байгуулагджээ. Монголын барилгын материал болон тавилгын зах зээлд тэр бүр олддоггүй шинэлэг зүйлсийг оруулж ирдэг тус компани нь зөвхөн тавилга болон барилгын тоног төхөөрөмж санал болгоод зогсохгүй мөн интерьер дизайны мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээгээр дагнан үйл ажиллагаагаа эрхэлдэг. OPPEIN шоурүүмээр зочилж өөрийн хүссэн ур амьсгалыг тань бүрдүүлэх тавилга болон бусад бүх интерьерийн хэрэгслүүдийг захиалан хийлгүүлээрэй.

OPPEIN Mongolia

Хаяг: Нарны зам, 1-р хороо, Энхтайвны гүүрний доор

Утас: 75055533

Facebook: Oppein Mongolia

Instagram: @oppein_official

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх