Хайх

Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа

Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа

Text: Ж.Булган


Тэсо Пропертис групп хотын хөгжилд шинэ хуудас нээх Sky Park төслөө олон нийтэд албан ёсоор танилцууллаа. Нээлтийн арга хэмжээнд тус группийн салбар нэгжийн төлөөлөл, барилгын салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид болон орон сууц сонирхогчид хүрэлцэн ирж ирээдүйн хотын шинэ дүр төрх болох Sky Park төсөлтэй дэлгэрэнгүй танилцлаа.

Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 1)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 2)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 3)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 4)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 5)

Арга хэмжээнд ирсэн зочид барилгын зураг төсөл, 3D макеттай танилцаж, төсөл хэрэгжүүлэгч компанийн инженер, санаачлагчидтай шууд харилцан ярилцаж, төслийн онцлог болон давуу талуудын талаар мэдээлэл авч байв. Нээлтийн үдэш оролцогч бүр шинэ бүтээн байгуулалтын цар хүрээ, төлөвлөлт, хийц загварын талаар гүнзгий ойлголт авсан нь тус оройн онцлох мөчүүдийн нэг байсан төдийгүй Тэсо Пропертис группийн баг хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, зочдын сонирхсон бүхий л асуултад хариулан нэгэн үдшийг хамт өнгөрүүллээ.

Тэсо Пропертис группийн үнэт зүйл бол хүн төвтэй, ээлтэй орчныг бий болгох. Тиймдээ ч Sky Park нь зөвхөн дэвшилтэт архитектур, инженерийн шийдлээр хязгаарлагдахгүй эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, тав тухтай амьдралын орчныг бүрдүүлж буйг тус байгууллагын мэргэжилтнүүд цохон тэмдэглэсэн юм.

Нээлтийн үеэр “Бид бүтээн байгуулалтаа хамгийн чанартай материалаар удаан эдэлгээтэй, ухаалаг барилгын шийдлийг бий болгохыг зорьсон. Жишээ нь худалдаа үйлчилгээний төвүүдтэй уялдуулан машины зогсоолыг хамгийн оновчтой байдлаар шийдсэн ба B1, B2 давхарт оршин суугч болон зочдын хэрэгцээг бүрэн хангахуйц машины зогсоол төлөвлөсөн” хэмээн Тэсо Пропертис ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзолбоо төслийн нэмэлт мэдээллүүдийг бидэнд танилцуулав.

Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 6)
ТЭСО Пропертис ХХК, Гүйцэтгэх захирал Б.Мөнхзолбоо

Sky Park төслийн хөгжүүлэлт нь Sky Garden Residence-тэй зэрэг боловсруулагдаж эхэлсэн бөгөөд “ухаалаг худалдааны төв” гэсэн шинэ ойлголтыг Монголд нутагшуулах гол зорилготой ажээ. Одоогоор барилгын ажил зураг төслийн дагуу эцсийн шатандаа орсон байна. Бүтээн байгуулалт хагас зууван хэлбэрийн ихэр хоёр цамхгаас бүрдэх бөгөөд шилэн фасадтай, 24 давхар өндөр барилга юм. Орон сууцны хувьд шалнаасаа тааз хүртэл 2.8 метрийн өндөртэй, захиалагчийн хүсэлтээр 3.2 метр хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэдгээрээ онцлог. Давхар бүрт 2-5 айлтай байхаар төлөвлөгдсөн энэхүү орон сууц нь чанартай материал, дуу чимээ тусгаарлалт, байгалийн гэрэлтүүлэг зэргийг төгс шийдсэн хэмээн мэргэжилтнүүд дурдаж байлаа.

Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 7)

Оршин суугчид худалдааны төв рүү тусдаа гүүрэн гарцаар холбогдох бөгөөд худалдааны урсгалтай давхцахгүйгээр тав тухтайгаар зорчих нөхцөлийг бүрдүүлжээ. Ихэр барилгын лобби хэсгийг худалдааны талбай болголгүй, оршин суугчдад зориулсан тусгай нээлттэй орон зай хэлбэрээр үлдээсэн нь дахин нэг онцлох шийдэл хэмээн дүгнэж болно.

Төслийн удирдагч Ө.Номинцэцэг “Sky Park оршин суугчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү хамгийн аюулгүй гүүрэн гарцаар шууд холбогдох боломжтой. Энэ нь оршин суугчид болон ногоон бүсийн амьдралыг илүү ойртуулж буй шийдэл” хэмээн онцоллоо.

Ийнхүү Sky Park нь орон сууц, амьдрал, бизнес, амралтын төгс тэнцвэрийг нэг дор бий болгосон Улаанбаатар хотын шинэ төв цэг болон тодорч байна.

Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 8)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 9)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 10)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 11)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 12)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 13)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 14)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 15)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 16)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 17)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 18)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 19)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 20)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 21)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 22)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 23)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 24)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 25)
Тэсо Пропертис групп ээлжит бүтээн байгуулалт болох Sky Park төслөө танилцууллаа (фото 26)

Sky Park 

Утас: 7715 5555

Вэбсайт: Teso Properties

Facebook: Sky park mongolia

цааш үзэх