Хайх

2019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт

2019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт

Тэмдэглээд аваарай!

Text: Бюро 24/7


Хэдхэн цагийн өмнө Сингапурын Marina Bay Sands зочид буудалд дэлхийн шилдэг ахлах тогооч нар болон хоолны салбарын мэргэжилтнүүд хуран цугларч 2019 оны дэлхийн шилдэг 50 рестораныг тодрууллаа. Шилдгийн шилдгүүдийг шалгаруулахад мэргэжлийн тогооч, шүүмжлэгчид, сэтгүүлчид, зөвхөн хоолоор дагнасан аялагчид гээд энэ салбарт хамааралтай нийт 1,000 гаруй хүн санал өгчээ.

Гэхдээ энэ жилийн шагнал гардуулах ёслолд хэд, хэдэн дүрмийн шинэчлэлт орсон байна. Тухайлбал одооноос эхлэн санал өгөгсдийн хуваарилалт хүйсийн тэнцвэртэй болсноос гадна өмнөх жилүүдэд шилдгээр тодорсон ресторанууд "Шилдгийн шилдэг" хэмээх тусгай хэсэгт оролцдог болжээ.

Энэ жилийн шилдэг ресторанаар Франц улсын Mirazur нэртэй ресторан шалгарсан байна. Ингэснээр дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалтыг анх удаа Франц улсын зоогийн газар тэргүүлж байгаа аж. Европ, Газар дундын тэнгисийн зоогоор мэргэшсэн тус рестораны ахлах тогооч ба эзэн Мауро Колагреко нь Аргентин гаралтай хүн бөгөөд Мишлений гурван одтой алдарт тогооч юм. Ингээд 2019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалтыг харцгаая.

1. Mirazur, Ментон, Франц

2. Noma, Копенгаген, Дани

3. Asador Etxebarri, Ашпе-Ачондо, Испани

4. Gaggan, Бангкок, Тайланд

5. Geranium, Копенгаген, Дани

6. Central, Лима, Перу

7. Mugaritz, Сан Себастьян, Испани

8. Arpege, Парис, Франц

9. Disfrutar, Барселон, Испани

10. Maido, Лима, Перу

11. Den, Токио, Япон

12. Pujol, Мексико Сити, Мексик

13. White Rabbit, Москва, ОХУ

14. Azurmendi, Ларрабесуа, Испани

15. Septime, Парис, Франц

16. Alain Ducasse Au Plaza Athenee, Парис, Франц

17. Steirereck, Виенна, Австри

18. Odette, Сингапур

19. Twins Garden, Москва, ОХУ

20. Tickets, Барселон, Испани

21. Frantzen, Стокгольм, Швед

22. Narisawa, Токио, Япон

23. Cosme, Нью-Йорк, АНУ

24. Quintonil, Мексико Сити, Мексик

25. Alleno Paris Au Pavillon Ledoyen, Парис, Франц

26. Borago, Сантьяго, Чили

27. The Clove Club, Лондон, Их Британи

28. Blue Hill at Stone Barns, Нью-Йорк, АНУ

29. Piazza Duomo, Альба, Итали

30. Elkano, Гетария, Испани

31. Le Calandre, Рубано, Итали

32. Nerua, Бильбао, Испани

33. Lyle's, Лондон, Их Британи

34. Don Julio, Буэнос Айрес, Аргентин

35. Atelier Crenn, Сан Франциско, АНУ

36. Le Bernardin, Нью-Йорк, АНУ

37. Alinea, Чикаго, АНУ

38. Hisa Franko, Кобарид, Словени

39. A Casa Do Porco, Сао Паоло, Бразил

40. Restaurant Tim Raue, Берлин, Герман

41. The Chairman, Хонг Конг, Хятад

42. Belcanto, Лисабон, Португали

43. Hof Van Cleve, Крёйсхаутем, Бельги

44. The Test Kitchen, Кейптаун, Өмнөд Африк

45. Sühring, Бангкок, Тайланд

46. De Librije, Зволле, Нидерланд

47. Benu, Сан Франциско, АНУ

48. Ultraviolet by Paul Pairet, Шанхай, Хятад

49. Leo, Богота, Колумб

50. Schloss Schauerstein, Фюрстенау, Швейцар

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх