Хайх

#AlwaysFresh: Хамгийн шинэ нь хамгийн сайн

#AlwaysFresh: Хамгийн шинэ нь хамгийн сайн

Шинэ шар айраг хэрэглэж хэвшицгээе

Text: А.Сарнай


Амьдралын хэв маяг, амтлах мэдрэхүйн ялгаатай байдлаас үл хамааран хүн өдөр тутамдаа өөрийн эрүүл мэндийн төлөө гарал үүсэл тодорхой, баталгаатай, шинэ хүнс, ногоог сонгон хэрэглэх хамгаас чухал. Тиймдээ ч орчин үед эрүүл мэнддээ гойд анхаардаг, чанартай амьдралын хэв маягийг чухалчилдаг хүмүүс гэртээ өдөр тутмын хэрэгцээт хүнс ногоогоо тарьж ургуулан, үргэлж шинэхнээр нь хэрэглэхийг эрхэмлэх үзэгдэл улам нэмэгдсээр байна. Яг л үүний нэгэн адилаар шингэн хүнс гэх тодотголтой шар айргийг хэрэглэхдээ ч мөн шинэ байх, гарал үүсэл тодорхой байх гэхчлэн өндөр шалгууруудыг тавьж сурах хэрэгтэй.

Тэр дундаа үйлдвэрээс шууд хэрэглэгчийн гарт хүрдэг шинэхэн шар айраг нь амт, чанарын хувьд бусад шар айргаас үлэмж ялгаатай байдаг. Сүүлийн жилүүдэд дотоодын шар айраг үйлдвэрлэл техник технологийн хувьд хүчирхэгжиж, бүтээгдэхүүн үйлчилгээ нь улам сайжирснаар бид урт удаан цаг хугацаанд, хол замыг туулан ирдэг гаднын шар айргийг бус Монголдоо үйлдвэрлэсэн хамгийн шинэ, чанартай шар айргийг хэрэглэх боломжтой болоод байгаа юм. Тэгвэл яагаад бид үйлдвэрлэсэн хугацаан дээр онцгой ач холбогдол өгч, шинэ шар айраг ууж сурах хэрэгтэй вэ?


Орц найрлага

#AlwaysFresh: Хамгийн шинэ нь хамгийн сайн (фото 1)

Шар айргийн савлагаа нь агаар, гэрэл нэвтэрдэг үгүйгээс хамаарч хадгалах хугацаа нь зургаан сараас нэг жилийн хугацаанд хэлбэлздэг. Гэвч шар айргийн амт, үнэрийг баяжуулж, хадгалах хугацааг уртасгадаг гол орц найрлагуудын нэг болох зөрөг цэцэг нь удах тусам шар айргийн өнгийг бараан болгож, шинэхэн амтанд өөрчлөлт оруулж, өвөрмөц мэдрэмжийг алдагдуулдаг. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний 90 орчим хувийг бүрдүүлдэг бас нэгэн гол орц бол цэвэр ус. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгч АПУ компани дотооддоо үйлдвэрлэдэг шар айраг бүрдээ зөвхөн Богд уулын гүнээс гарган авдаг цэвэр тунгалаг усыг ашигладаг байна. Энэ мэтчилэн маш олон шалтгаанаас үүдэж хэрэглэгчид тухайн улс оронд үйлдвэрлэсэн, дотоодын шар айргийг хэрэглэж хэвшсэнээр тус бүтээгдэхүүний хамгийн шинэ, зөв амтыг мэдрэх боломжтой байдаг.


Шингэн хүнс

#AlwaysFresh: Хамгийн шинэ нь хамгийн сайн (фото 2)

Шар айргийг шингэн хүнс буюу шингэн талх гэж нэрийддэг нь түүхэн үүсэл хөгжилтэй нь шууд хамааралтай. Энэхүү бүтээгдэхүүнийг анх Мезопотамын Шумерчууд буюу одоогийн Ирак үндэстэн МЭӨ 4,000-аад оны үед гарган авсан хэмээн үздэг. Тухайн үед шар айргийн гол орц найрлага болох арвайн соёолжийг хатааж нунтаглан, усаар зуурч нэг төрлийн талх болгон галд барьдаг байжээ. Үүний дараачаар харин бэлэн болсон зуурмагаа исгэхийн тулд усанд дэвтээж, түүнээсээ спирт нэрж гарган авдаг байсан түүхтэй. Тиймдээ ч одоог хүртэл шар айргийг шингэн хүнс хэмээн нэрийддэг бөгөөд яг л та бусад хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа үйлдвэрлэсэн он сар өдөр, орц найрлага, үйлдвэрлэгч компанид онцгой ач холбогдол хандуулдгийн нэгэн адилаар шар айргийг сонгохдоо ч тэр мөн адил бусад хүнстэй адилтган үзэх шаардлагатай.


Худалдан авалт хийх үедээ анхаарах зүйлс

  • Хугацаа: Шинэ бас амт чанар нь алдагдаагүй найдвартай шар айраг уухыг хүсвэл хамгийн түрүүнд үйлдвэрлэсэн хугацааг харах хэрэгтэй. Хугацаа нь дууссан эсвэл дуусах дөхсөн юм бүхэнд чанарын өөрчлөлт ихээр орсон байдаг учир одооноос эхэлж хамгийн шинэ шар айргийг сонгож хэвшээрэй.
  • Хадгалалт: Нарны шууд тусгалтай, өрөөний температурт хадгалсан шар айргийг хэзээ ч бүү худалдан ав. Сурталчлах эсвэл авч гарахад илүү амар байлгах зорилгоор дэлгүүрийн аль нэг хэсэгт олноор нь давхарлан тавьсан хайрцаг дүүрэн шар айргийг та олонтоо харж байсан байх. Гэвч ийнхүү буруу температурт удаан байлгаж, хадгалалтын горим алдагдсан шар айраг нь амт чанараа ихээр алдсан байдаг. 
  • Чанартай эх үүсвэр: Дотооддоо үйлдвэрлэсэн, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, чанарын баталгаатай үйлдвэрийн шар айргийн эрэлт, хэрэгцээ ямагт өндөр байдаг тул тэд ямар ч нөхцөлд танд шинэхэн шар айргийг санал болгож чаддаг.
  • Зөв сонголт: Шар айргийг дотор нь лагер болон эйл гэж хоёр төрөлд хуваадаг. Лагер төрлийн шар айргийг 9-14 градуст исгэдэг, хөрөнгө нь доороо тунадаг доод исгэлтийн шар айраг бөгөөд илүү цайвар өнгөтэй, зөөлөн амттай, алкохолын агууламж багатай. Харин эйл төрлийн шар айргийг 15-24 градуст исгэдэг, хөрөнгө нь дээрээ тунадаг дээд исгэлтийн шар айраг бөгөөд илүү бараан өнгөтэй, алкохолын агууламж өндөртэй. Иймээс та өөрийн сонирхолд тохируулан зөв сонголт хийх хэрэгтэй. 
#AlwaysFresh: Хамгийн шинэ нь хамгийн сайн (фото 3)

Хувьсан өөрчлөгдсөөр буй шар айргийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхаж, орчин цагийн хэрэглэгчдийн хүсэл сонирхол, чиг хандлагад нийцүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, шилдэг сортын түүхий эд, дэлхийд өрсөлдөхүйц өндөр чанарыг ханган ажилладаг АПУ компанийн зүгээс үргэлж шинэ бас шинэлэг байхыг уриалж байна. Хамгийн сайн шар айраг бол хамгийн шинэ шар айраг.

Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.


APU COMPANY

Facebook: APU Company

Instagram: apu_company_official

Вэбсайт: www.apu.mn

Холбогдох утас: +976 76002220

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх