Хайх

АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав?

АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав?

“Тэд хүний амь аврах биш, харин эмэгтэйчүүдийн бие махбодыг хянахыг хүсэж байна”

Text: Buro.Mongolia


Энэ оны зургаадугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Дээд шүүх үр хөндөлтийг Үндсэн хуулиар олгогдсон эрх биш гэж үзэн муж улсуудад бие даан шийдвэрлэх эрхийг олгосон билээ. Улмаар АНУ-ын 26 муж үр хөндөлтийг хуулиар хориглохоо мэдэгдсэн бол 13 муж уг шийдвэрийг хэрэгжүүлээд эхэлсэн байна. Уг шийдвэрийг Бүгд найрамдах намын гишүүд дэмжиж байгаа бол Ерөнхийлөгч Жо Байден, Ардчилсан намын гишүүд болон барууны алдартнууд эсрэг үзэл бодлоо илэрхийлээд байгаа юм. Тэгвэл алдартнууд тус шийдвэрийг хэрхэн хүлээж авсныг энэ нийтлэлд нэгтгэлээ.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 1)

“Хүний үндсэн эрх болох эмэгтэй хүний ​​аюулгүй үр хөндөлт хийлгэх эрхийг баталгаажуулсан ‘Roe v. Wade’ хэргийн шийдвэр хүчингүй боллоо. Үүнээс улбаалан өчнөөн олон эмэгтэйчүүд, охидын амь үрэгдэх вий гэдгээс би маш их айж, надад үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай санагдаж байна. Эрх чөлөөг төдийлөн анхааралдаа авч үздэггүй гэдгээ тодоос тод харуулсан Дээд шүүхийн таван шүүгчид энэ дуугаа зориулмаар санагдлаа. Энэ дуугаа Самуэл Алито, Кларенс Томас, Нейл Горсуч, Эми Кони Барретт, Бретт Каванау шүүгчдэд зориулав. Бид та хэдийг үзэн ядаж байна" хэмээн залуу уран бүтээлч Glastonbury хөгжмийн фестиваль дээр хэлжээ. Үзэгчид түүний үгийг алга ташилтаар хүлээж авсан байна.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 2)

“Эцэг хүний ​​хувьд өнөөдөр эмэгтэйчүүдийн эрх хэдхэн хоногийн өмнөхтэй харьцуулахад хязгаарлагдмал болчихсоныг харахад уур хилэн минь буцалж байна... Бид арагш хэдэн алхмаар ухарлаа” хэмээн тэрээр өөрийн Twitter хуудаснаа бичжээ. Мөн постныхоо доор Мичиган мужид үр хөндөлтийг хориглосон хуулийн эсрэг өргөдөлд гарын үсэг зурж болох вэбсайтын линкийг хавсаргасан байна.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 3)

Glastonbury хөгжмийн фестиваль Кендрик Ламарын тоглолтоор өндөрлөсөн юм. Тэрээр цус мэт харагдах улаан будаг шингэсэн цагаан цамц, толгой дээрээ өргөстэй титэм зүүж тайзан дээр гарч ирэн дуугаа дуулсан байна. АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхдээ тэрээр хэд хэдэн удаа “Бурхан эмэгтэйчүүдийн эрхийг ивээг. Тэд эмэгтэйчүүдийг шүүснээр Христийг шүүж байна гэсэн үг” хэмээн дуулжээ.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 4)

“Эмэгтэйчүүд ярьж, хийж, мэдрэх эрхтэйгээс гадна хүссэнээрээ байх эрхтэй. Өөр хэн ч тэдэнд хэрхэн амьдрахыг нь хэлэх эрхгүй. Миний уур маш их хүрж байгаа бөгөөд энэ сэдвээр яриад эхэлбэл би зогсохгүй байх. Эрчүүд эмэгтэйчүүдийн өмнөөс сонголт хийх эрхгүй. Би ганц үүнийг л хэлье”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 5)

“Тэд зүгээр л боолчлолын системийг хүсэж, ихэнх хүмүүсийн сонгох эрхийг нь үгүй хийлээ”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 6)

“Тэд хүний ​​амь аврах биш, харин эмэгтэйчүүдийн бие махбод болон бидний сонголт хийх эрхийг хянахыг хүсэж байна. Энэ бол зүгээр л жигшүүртэй юм”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 7)

“Эрх баригчид эмэгтэй хүмүүс өөрийн ​​​​бие махбодоо захирах эрхгүй болсон гэж үзэж байна. Тэдний шийдвэр намайг болон энэ улсын бусад бүх эмэгтэйчүүдийг гүн цөхрөлд автууллаа. Бурхан биднийг энэхүү давааг туулах хангалттай хүчтэй гэдгийг мэдэж байгаа учраас л үүнийг бидэнд явуулсан гэж би итгэж байна. Бид үүнтэй тэмцэх хангалттай хүчтэй! Үүнийг даван туулах хүчтэй тул бид даван туулах л болно”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 8)

“Надад хэлэх ч үг алга. Ямар том гарз хохирол вэ. Ямар их урам хугарч байна гээч. Үнэхээр аймшигтай юм”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 9)

“Би АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Лондон руу нүүхээр шийдлээ” хэмээн тэрээр Лондонд болсон тоглолт дээрээ хэлжээ.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 10)

“Эмэгтэй хүн өөрийн бие махбодоо эзэмших эрхийн төлөө олон арван жил тэмцсэний эцэст өнөөдөр бид энэ эрхээ эргээд алдлаа”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 11)

“Бид яг одоо танихын аргагүй Америкт амьдарч байна. Би бусад бүсгүйчүүдийг дэмжиж, энэ улсын бүх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө санал бодлоо илэрхийлж буйгаа мэдэгдэж байна”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 12)

“Надад санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх платформ байгаа цагт үр хөндөлт, нөхөн үржихүйн эрх, бие махбодын халдашгүй байдлын төлөө тэмцэх болно. Фундаментализмын үзэл бодлын манай улсад үзүүлж буй нөлөөллийн ноцтой байдлыг илэрхийлэх, дүрслэх арга зам минь дуусаж байна. Одоохондоо би ялагдлаа. ‘Roe v Wade’ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь бидний бие махбодын халдашгүй байдал, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах үндсэн эрхүүдэд гамшигт өөрчлөлт гарсныг харууллаа. Бид бол сонгогчид. Тиймээс бидэнд энэхүү үүсээд буй нөхцөл байдалтай тэмцэх эрх, үүрэг хариуцлага бий”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 13)

“Өөрийн бие махбодтой холбоотой үндэслэл бүхий шийдвэр гаргах үндсэн эрхээ дөнгөж саяхан алдсан Америк даяарх хүмүүсийн өмнөөс зүрх минь шархалж байна. Үүнтэй бидний ээж, эмээ, элэнц эмээ нар нүүр туулж байсан бол одоо эргээд энэ асуудал нь бидэнд ирлээ”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 14)

“Энэ бол бидний бие махбодод хориг тавих явдал юм. Дээд шүүх буруу чиглэл рүү явж байна. Эмэгтэйчүүд одоо байгаагаасаа илүү их эрх эдэлж, илүү эрх чөлөөтэй байдлыг хүссэн болохоос эрхээ хязгаарлуулахыг огт хүсээгүй”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 15)

“Би өнгөрөгч оны аравдугаар сард аялан тоглолтоо хийж байхдаа үр хөндүүлсэн. Гэр бүл төлөвлөлтийн төвд очсон ба тэнд надад үр хөндөлтийн эм өгсөн. Энэ нь хялбар үйл явц байсан. Хүн бүр ийм үйлчилгээ авах эрхтэй”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 16)

“Үр хөндүүлэх болон нөхөн үржихүйн эрх бол миний хувьд маш эмзэг бөгөөд хувийн асуудал билээ. Манай ээж Нью-Йорк мужид үр хөндөлт хориотой байхад үр хөндүүлж байсан удаатай. Тэрээр энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөгүй ч хуулиар хориотой байхад үр хөндүүлсэн гэж надад хэлэх нь түүнд их чухал байсан. Энэ бол маш аймшигтай түүх. Намайг нөхөн үржихүйн эрх чөлөөний ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлголттой болгохын тулд л тэрээр түүхээ ярьж өгсөн”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 17)

“Алабама мужид үр хөндөлтийг хориглосон нь үнэхээр аймшигтай хэрэг. Мөн хүчиндүүлсэн, цус ойртолтод өртсөн бүсгүйчүүдэд хүртэл үр хөндөлт хийх боломж олгохгүй байгаа нь бүр жигшүүртэй. Үр хөндөлт хийдэг эмч нар хүчингийн хэрэг үйлдэгчдээс илүү гэм буруутай гэсэн үг гэж үү? Хөх инээд минь хүрж байна. Би энэ шийдвэрээс үүдэн зовж шаналж буй бүх эмэгтэйчүүд, залуу охидын төлөө залбирч байна”.


АНУ-д үр хөндөх эрхийг хуулиар хориглосныг алдартнууд хэрхэн хүлээж авав? (фото 18)

“Энэ төрийн байгууллагууд эмэгтэйчүүдийн эсрэг дайн зарлалаа”.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх