
Долоо хоногийн тойм: Урам зоригтой амьдрахад нас чухал биш
Inspiration is everywhere
Хүмүүст урам зориг өгөхөд, амьдралд сайхан зүйл бэлэглэхэд нас чухал гэж үү? Энэ удаа үгүй гэдгийг Chanel-д үлдсэн Карл Лагерфельд баталж, Жиоржио Армани Бюро 24/7-д ярилцлага өгөхдөө Мирослова Думад мөн онцлон хэлжээ.
Тэгэхдээ залуугаараа өтлөхийн тулд өөртөө багагүй анхаарах хэрэгтэй шүү. Үүний тулд өглөө эрт гүйж, эсвэл долоо хоногт ядаж нэг удаа халуун устай ваннд тухлаж, бас үзэсгэлэнт Монгол орноор аялаж болно. Дээр нь мөн эрчүүдэд онцгойлон захихад, та арьсаа арчилдаг бол хэдэн ч настай байсан үргэлж залуу харагдана. Үүнийг бас эрчүүдийг хайрладаг бүх эмэгтэйчүүд анхааралдаа авахад илүүдэхгүй шүү.
Залуу насыг, эрч хүчтэй бүтээлч ертөнцийг тэтгэдэг өөр нэг хүчтэй зүйл бол урлаг. Тиймээс Холливүүдын одууд Coachella наадам дээр хэдэн настайгаасаа үл хамааран хөгжилдөж байна. Үүний зэрэгцээ Ноами Кепбэлл загварын ертөнцөд гучин жил хийсэн карьераа хоёр боть ном болгон урлагт мөнхөллөө.
Харин Монголд сонгодог балетыг орчин үеийн болгосон Sentiment гэх онцгой тоглолт ганцхан удаа болох гэж байна. Энэ тоглолтыг үзсэн хүмүүс нэлээн хэдэн насаар залуужиж, огт өөр төрлийн энерги өөртөө авч чадна гэдэгт итгэлтэй байж болно шүү.
Эцэст нь яг одоо залуу насан дээрээ яваа хүмүүст хандаж хэлэхэд арьсаа хамгийн шинэлэг бүтээгдэхүүнээр арчилж, Мила Йовович шиг хүмүүст сайхан сэтгэл гаргаж, хамгийн боломжийн үнэтэй Ferrari, эсвэл ердөө аравхан ширхэг бүтээгдсэн Mercedes Benz-ийн дарвуулт онгоц шиг онцгой зүйлс рүү тэмүүлж, өөрийгөө урамшуулаарай.