Хайх

“Carpool Karaoke” нэвтрүүлгийн сүүлчийн дугаар цацагдлаа

“Carpool Karaoke” нэвтрүүлгийн сүүлчийн дугаар цацагдлаа

Жеймс Корден найман жилийн дараа "The Late Late Show"-гаа орхиж байна

Text: Buro.Mongolia


Шоу бизнес, энтертейнментийн салбартаа шилдгүүдийн нэгт тооцогддог Жеймс Корден “The Late Late Show”-гаа орхихоор болсноо мэдэгдсэн билээ. Primetime Эмми наадамд 22 удаа нэр дэвшиж, 70 дахь удаагийн Тони наадмын хөтлөгчөөр ажиллаж, Британийн эзэнт гүрний цол тэмдгээр шагнуулж байсан түүний хувьд амжилттай яваа ток-шоуны хөтлөгчийн байр сууриасаа яагаад буух болов?

Юун түрүүнд Корден эхнэр Жулиа Кэригийн хамтаар өөрсдийн хүүхдүүдэд Лондон дахь амьдралыг мэдрүүлэхээр шийдсэн байна. Мөн тэрээр шоуныхаа карьерыг хуучирч, эрэлтээс гарсных нь дараа биш оргил үе дээр нь дуусгахыг илүүд үзжээ. Кордены хувьд энэхүү ажил нь амьдралынх нь аяллын нэг хэсэг болохоос хүрэх ёстой эцсийн цэг биш гэдгээ “The Drew Barrymore” шоуны үеэр дурдсан юм.

Тэгвэл өчигдөрхөн Жеймсийн сүүлчийн удаагийн “Carpool Karaoke” нэвтрүүлэг цацагдсан бөгөөд зочноор нь түүний хамгийн сайн найзуудын нэг дуучин Адель оролцлоо. Нэвтрүүлгийн үеэр Жеймс хөтлөгч биш зочны хувиар Аделийн тавьсан асуултуудад хариулж, сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Түүнчлэн тэд Аделийн найз Жеймстэйгээ өрнүүлсэн сэтгэл хөдөлгөсөн ярианаасаа сэдэвлэн бичсэн дууг дуулж, өмнөх түүхээ сөхөн нулимс дуслуулаад авлаа.

“Carpool Karaoke” нэвтрүүлгийн сүүлчийн дугаар цацагдлаа (фото 1)

Жеймс Корденыг хэн орлох вэ?

Deadline сэтгүүлийн мэдээлснээр 1995 оноос хойш 30 орчим жилийн турш үргэлжилсэн “The Late Late Show” нь Жеймс Корден ажлаа хүлээлгэн өгснөөр бүрмөсөн хаалгаа барихаар болжээ. CBS суваг дээр 00:30 цагаас хуваарьтай байсан тус шоуг 2013-2017 оны турш гарж байсан “@midnight” цувралын шинэ ангиуд орлох магадлалтайг эх сурвалжууд хэлж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх