Хайх

Giveaway Day 8: Сэнтрал Тауэр дахь дэлгүүр болон ресторанаар үйлчлүүлэх 2.000.000₮ эрхийн бичиг

Та хүссэн бүхнээ сонгож болно

Text: Д.Марал


Бид шинэ долоо хоногийг угтан авахын сацуу өнөөдрийн BURO. Luxury Giveaway-дээ зориулан их хотын зүрхэнд орших Сэнтрал Тауэр худалдааны төвтэй хамтран хүссэн нэг брэнд болон ресторанаар нь үйлчлүүлэх нийт 2.000.000₮ үнийн дүн бүхий эрхийн бичгийг бэлэг болгож байна. Дэлхийн томоохон брэндүүд болон төрөл бүрийн ресторануудыг нэг дор цуглуулсан Сэнтрал Тауэр дахь хүссэн дэлгүүртээ шоппинг хийж, хүссэн ресторандаа амтат зоог барих алтан боломж танд байна.

Giveaway Day 8: Сэнтрал Тауэр дахь дэлгүүр болон ресторанаар үйлчлүүлэх 2.000.000₮ эрхийн бичиг (фото 1)

Азтан 1.700.000₮ үнийн дүнгээр Burberry, Bally, Fabiana Filippi, Versace, Hugo Boss, Swarovski, Montblank, UGG Australia, HÖGL, WOLFORD, Caradli, Gentlewoman, Cashmere Workshop, O’Couture, Martelli, Clothing Workshop, FREYWILLE, Bishrelt Beauty, Beauty Success, NIOXIN Hair Wellness зэрэг дурын нэг тансаг зэрэглэлийн брэндээс хүссэн зүйлээ авах боломжтой юм.

Giveaway Day 8: Сэнтрал Тауэр дахь дэлгүүр болон ресторанаар үйлчлүүлэх 2.000.000₮ эрхийн бичиг (фото 2)

Мөн Сэнтрал Тауэр дотор маш олон төрлийн брэндүүд цогцолсноос гадна амттай хоол болон тухтай орчин санал болгох олон үйлчилгээний газрууд бий. Тиймээс эрхийн бичгийн азтан үлдсэн 300.000₮ үнийн дүнд Asiana, Akamaru, Quartz, Cubes Casual Dining, Biwon, World Wine, Goimon Baatar зэрэг ресторануудаас сонголтоо хийж үйлчлүүлэх эрхтэй.

Giveaway Day 8: Сэнтрал Тауэр дахь дэлгүүр болон ресторанаар үйлчлүүлэх 2.000.000₮ эрхийн бичиг (фото 3)

Сэнтрал Тауэр худалдааны төв

Өдгөө 12 жил үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй Сэнтрал Тауэр худалдааны төв нь орчин үеийн хүмүүсийн бүхий л хэрэгцээг хангаж, яг л Европын тансаг шоппинг төвөөр зугаалж буй мэт мэдрэмжийг олгохоос гадна Японы үндэсний уламжлалт сүши, раменаас эхлээд Монгол болон Европын төрөл бүрийн бранч, оройн хоолоор үйлчилдэг. Үүгээр ч зогсохгүй банк, гоо сайхны салон, номын дэлгүүр гээд хэрэгтэй бүхнийг цогцлоосон уг худалдааны томоохон төв нь Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт байрлалтай нь мөн ихэнх хүмүүсийн ажлыг хөнгөвчилдөг гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ.

Giveaway Day 8: Сэнтрал Тауэр дахь дэлгүүр болон ресторанаар үйлчлүүлэх 2.000.000₮ эрхийн бичиг (фото 4)

Сэнтрал Тауэр

Хаяг: СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2

Утас: 7012-2889

Facebook: Central Tower

Instagram: @centraltowerub

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх