Хайх

Giveaway Gift 4: NOÉMI брэндээс 2 сая төгрөгийн худалдан авалт хийх эрх

Text: Б.Энххүслэн


Эгэл хувцас ч гэсэн ихийг илэрхийлж чадахыг NOÉMI брэндийн загваруудаас харж болно. NOÉMI гэдэг нь франц хэлнээс орчуулбаас "бишрэм чанар" гэх утгатай ба тэд хийц, материал, загварын хувьд үнэхээр л бишрэм хувцас урладаг. Тус брэнд нь зөвхөн ноос, ноолууран материалаар дагнадаг бөгөөд хувцас нэг бүрийнхээ суулт, хийц, өмсгөл дээр чухалчлан анхаардаг билээ. “Бидний хувцсыг өмсөж үзсэн хэрэглэгчдээс биед маш сайн суудаг, мөн биеийн галбирыг тодотгож чаддаг гэх сэтгэгдлүүд маш түгээмэл ирдэг” хэмээн брэндийн үүсгэн байгуулагч Э.Номинчулуун хуваалцсан юм.

Тэд хэрэглээг урт байлгах үүднээс чанарыг эрхэмлэн ажилладаг бөгөөд загваруудаа цөөн тоогоор гаргадаг нь байгаль орчны бохирдол, тогтвортой хөгжлийн асуудал хурцаар хөндөгдөж буй энэ цаг үед өндрөөр үнэлэгдэж байна. Мөн NOÉMI нь хэсэгхэн хугацаанд тренд болоод мартагддаг биш, харин шүүгээгээ онгойлгох даруйд эргэлзэх зүйлгүй авч өмсдөг, юутай ч зохицох үнэ цэн бүхий сонгодог хэв маягтай хувцас урладаг билээ.

Бидний зүгээс уншигчдадаа зориулан тансаг зэрэглэлийн ноолууран хувцасны NOÉMI брэндээс ₮2,000,000 төгрөгийн үнийн дүнд худалдан авалтын эрхийг бичгийг BURO. Luxury Giveaway-ийн хүрээнд бэлэглэх гэж байна. Та бүхэн бидний Instagram хаягаар зочлон Giveaway-д оролцох нөхцөл болон бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

NOÉMI

Хаяг: ХУД, 18-р хороо, Юник центр, 304 тоот

Утас: 90101111

Facebook: NOEMI

Instagram: @noemiofficial.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх