Хайх

Giveaway Gift 5: Samsung Galaxy Z Flip 4 гар утас

₮3,699,900-ийн үнэ бүхий нугардаг ухаалаг гар утас

Text: Buro.Mongolia


Тогтвортой хөгжил, эх дэлхийгээ хайрлах үзэл санаа, байгаль орчны бохирдлын эсрэг үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч Samsung брэндийн Galaxy Z Flip 4 гар утас Монгол улсад хэдхэн сарын өмнө танилцуулагдсан. Энэхүү гар утас нь ус, чийгийн хамгаалалт, нугарах боломжтой шилэн материалын хамгийн дэвшилтэт технологи, мөн савлагаа, эд анги нь бүхэлдээ дахин боловсруулсан гар утасны эд анги ашигладаг зэргээрээ миллиметр тутамд нь инновац шингэсэн бүтээл юм.

Хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг олон жилийн турш судалсны үндсэн дээр аливаа ухаалаг утас pocket-friendly байвал зохих хэрэгцээг үндэслэн бүтээсэн уг гар утасны хамгийн сүүлийн үеийн загварыг Монгол дахь албан ёсны дистрибьютер Сайн Интернэйшнл ХХК худалдаалдаг билээ. Бид BURO. Luxury Giveaway-ийнхээ сүүлийн буюу тав дахь бэлгээрээ Sain Electronics-той хамтран ₮3,699,900 үнийн дүн бүхий Samsung Galaxy Z Flip 4 загварын гар утсыг бэлэглэхээр боллоо. Иймд уншигч та тус гар утасны дэлгэрэнгүй үзүүлэлт, мэдээлэлтэй танилцан, Giveaway-ийн нөхцөлүүдийг бүрэн хангаж, идэвхтэй оролцоорой.

Гэрэл зургийн камерын чанар шалгадаг хамгийн чухал үзүүлэлт бол шөнийн гэрэл зураг дарах чадвар бөгөөд Galaxy Z Flip 4 гар утас нь одоо зах зээлд байгаа бүх л гар утастай харьцуулахад дээгүүр бичигдэх өндөр чанарын камертай. Түүнчлэн найзуудаараа селфи хийхэд аль нэг өндөр, эсвэл уртавтар гартай найздаа утсаа өгч зураг авхуулдаг байсан жишгийг энэхүү гар утас Flex Camera-аараа төгсгөл болгосон. Ердөө л утсаа хүссэн газраа, хүссэн өнцгөөрөө нугалж тавиад алгаа хөдөлгөх төдийд селфигээ авчихдаг ид шидийн мэт функцтэй юм.

Ерөөс Galaxy Z Series загварын утаснууд нь ухаалаг утасны талаарх хэвшмэл ойлголтыг эвдсэн бүтээл бөгөөд нугардаг утасны зах зээл 2020 оныхтой харьцуулахад 2022 онд 300% өссөн байгаа тоо баримт нь тус загвар ямаршуу практик ач холбогдол болон эрэлттэй байгааг бэлхнээ илтгэх билээ. Ингээд Galaxy Z Flip 4 гар утасны дэлгэрэнгүй үзүүлэлттэй энд дарж танилцана уу.


Samsung Experience Store

Хаяг: Шангри-ла Молл, 3 давхарт

Холбогдох утас: 80084062

Instagram: @sain_electronics

Facebook: Sain Electronics

Захиалга өгөх: www.esain.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх