Хайх

Их Британи улсын түүхч Эд Оуэнс: \"II Элизабет хаан ширээгээ шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн\"

Их Британи улсын түүхч Эд Оуэнс: "II Элизабет хаан ширээгээ шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн"

73 настай ханхүү Чарльз өв залгамжилна

Text: Buro.Mongolia


Өдгөө 95 настай хатан хааны хүү ханхүү Чарльз түүхэн дэх хамгийн өндөр настай өв залгамжлагчаар тодорч байна. Тэрээр одоо 73 настай билээ.

Их Британийн хаант засаглалын түүхч, Виндзорын ордны шинжээч Эд Оуэнс нь хатан хаан II Элизабет хаан ширээгээ шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн талаар The Daily Express-д мэдээллэжээ. Тэрээр «Хатан хаан таалал төгссөн тохиолдолд хааны гэр бүл ямар нэг хямралд өртөхгүй. Учир нь бэлгэдлийн шинж чанартай эрх мэдлийг шилжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн» хэмээн хуваалцсан байна. Эд Оуэнсийн бодлоор сүүлийн үед зохион байгуулагдаж буй бүхий л арга хэмжээнд хатан хаан II Элизабетын оронд ханхүү Уэльс оролцоод зогсохгүй цол, хэргэм олгох ажлыг гүйцэтгэж байгаа нь эрх мэдэл шилжүүлэх үйл явцын эхлэл тавигдсаныг гэрчилж байгаа гэнэ.

Их Британи улсын түүхч Эд Оуэнс: "II Элизабет хаан ширээгээ шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн" (фото 1)

Хатан хаан II Элизабет нь эрүүл мэндийн шалтгаанаар Умард Ирландад хийх айлчлалаа цуцалж, НҮБ-ын нэрэмжит цаг уурын өөрчлөлттэй холбоотой хуралд, мөн Амь үрэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцоогүй билээ. Гэсэн ч түүхч Эд Оуэнс «Ханхүү Чарльз түүхэн дэх хамгийн өндөр настай өв залгамжлагч хэдий ч хаан ширээнд суухад хэр их хугацаа байгааг бид таашгүй юм. Учир нь хатан хаан амьдралынхаа сүүлийн мөч хүртлээ эрх мэдлээ шилжүүлэн өгөх бодолгүй байгаагаа мэдээллэж байсан» гэж онцолжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх