Хайх

Кайли Женнер хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүллээ

Кайли Женнер хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүллээ

Forbes-ын жагсаалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой 100 алдартны жагсаалтаа танилцууллаа. Тэд бүгд нийлээд 6,1 тэрбум (татварын өмнө) ам.доллар олсон бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 200 сая ам.доллараар бага юм.

Энэ оны жагсаалтыг реалити шоуны од, бизнес эрхлэгч Кайли Женнер тэргүүлжээ. Өдгөө 23 настай тэрээр өөрийн үүсгэн байгуулсан Kylie Cosmetics брэндийн 51%-тай тэнцэх хувьцааг зарснаар 590 сая ам.доллар олсон байна. Рейтингийн хоёрдугаар байранд түүний хүргэн ах, рэппер, продюсер, дизайнер Канье Уэст бичигджээ. Канье дийлэнх орлогоо өөрийн Yeezy брэндийн пүүзний худалдаагаар (170 сая ам.доллар) олсон байна. Түүний араас Швейцарын теннисчин Рожер Федерер янз бүрийн брэндтэй хийсэн сурталчилгааны ачаар 106,3 сая ам.долларын орлогoтойгоор эхний гурван байранд багтаж чаджээ.

Кайли Женнер хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүллээ (фото 1)

Түүнчлэн хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтад хөлбөмбөгчин Кристиано Рональдо (105 сая ам.доллар), Лионель Месси (104 сая ам.доллар), жүжигчин Тайлер Перри (97 сая ам.доллар), хөлбөмбөгчин Неймар (95,5 сая ам.доллар), Америкийн теле болон радио хөтлөгч Ховард Стерн (90 сая ам.доллар), сагсан бөмбөгийн од Леброн Жеймс (88,2 сая ам.доллар), жүжигчин Дуэйн Жонсон (87,5 сая ам.доллар) нар орсон байна.

Эргэн сануулахад өнгөрсөн жил энэхүү жагсаалтыг дуучин Тейлор Свифт тэргүүлж байсан юм. Харин энэ жил дуучин бүсгүй 63,5 сая ам.доллар олсноор рейтингийн 25-д бичигджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх