Хайх

Samsung ухаалаг линз бүтээж байна

Samsung ухаалаг линз бүтээж байна

Камертай

Text: Б.Амина


Зураг:

Технологийн том гүрнүүд ухаалаг нүдний шил бүтээж байх зуур Samsung контакт линз бүтээх ажилдаа оржээ

SamMobile сайтын мэдээллэснээр Samsung компани ухаалаг контакт линз бүтээж байгаа аж. Samsung компанийн боловсруулж буй контакт линз одоогоор гараад байгаа ухаалаг нүдний шилнээс хавьгүй цэвэр дүрслэлийг харуулах гэнэ.

Линз өөртөө маш жижиг дэлгэц, камер, антен болон хэд хэдэн мэдрэгч агуулах бөгөөд хэрэглэгч нүдээ анивчих байдлаар удирдах боломжтой. Мөн линз ухаалаг гар утастай холбогдоно. Samsung 2014 оноос ухаалаг контакт линзний патентыг эзэмшиж линз бүтээх ажилдаа оржээ. Энэхүү ухаалаг контакт линз гарснаар одоогоор гараад буй бусад ухаалаг нүдний шилийг бүрэн орлох юм байна.

Сонирхуулахад Google 2014 онд мөн чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулан хэрэглэгчийн нулимснаас глюкозын түвшинг хэмжих контакт линз бүтээж байсан билээ. 

Samsung ухаалаг линз бүтээж байна (фото 1)

цааш үзэх