Хайх

“Оддын дайн” гэрийн үнэртэнгүүд худалдаанд гарлаа

“Оддын дайн” гэрийн үнэртэнгүүд худалдаанд гарлаа

Гар хийц


“The Library Boutique” интернет дэлгүүр гэрийн дотоод засалд өвөрмөц харагдах цагаан шаазан бүхий үнэртэнгүүдийн цуглуулгыг худалдаанд гаргалаа

Үнэртэнгийн цувралд " Оддын дайн" киноны ихэнх тулаанууд болж өнгөрсөн "Үхлийн од" нэртэй сансрын станц, "Оддын дайн"-ы ертөнц дахь Хан Соло болон түүнд туслан Чубаккагийн жолоог нь барьдаг "Мянган наст шонхор" нэртэй зохиомол сансрын хөлөг болон бүгдийн хайрыг татсан R2-D2 нэртэй сэргэлэн робот гэх зэрэг хэлбэр дүрсүүд орсон байна.

Үнэртэнг ашиглахын тулд савалгаанд хэдхэн дусал анхилуун тосыг дусааснаар таны гэр гайхалтай үнэрээр дүүрэх болно. Савны хийцийн тухайд, жижигхэн дүрс бүхий цагаан шаазангаар гараар хийгдсэн ба 850 ам.доллараар худалдаалж байна.

цааш үзэх