Хайх

Стивен Хокинг Jaguar-ын сурталчилгаанд тогложээ

Эсрэг талын дүрд

Text: Б.Амина


Зураг:

Стивен Хокинг Jaguar-ын сурталчилгаанд муу санаатны дүрд тоглосон бичлэгээ өөрийн Facebook хуудаснаа байршуулжээ

Стивен Хокинг Facebook хуудсандаа өөрийн тоглосон Jaguar-ын сурталчилгааг байршуулж, ийм дүрд тоглохыг мөрөөддөг байсан тухайгаа бичжээ. "Бүгд намайг орон зай, цаг хугацааг судладаг физикч Стивен Хокинг гэдгээр мэднэ. Гэвч надад жүжигчин Стивен Хокинг гэх өөр нэгэн тал байдгийг мэдэхгүй байж болох юм. Би кинонд англи муу санаатны дүрд тоглохыг үргэлж хүсдэг байсан. Харин одоо миний хүсэл биелсэнд Jaguar-т баярлалаа" хэмээжээ.

Нэг минут үргэлжлэх энэхүү бичлэг нь Jaguar-ын шинэ F-Pace загварын сурталчилгаа бөгөөд үүнд Стивен Хокинг эсрэг талын дүрд тоглож мөрөөдлөө биелүүллээ.

цааш үзэх