Хайх

The Hiphop Project: Урлагийн түүхийг Канье Уэсттэй хамт сурахыг санал болгож байна

The Hiphop Project: Урлагийн түүхийг Канье Уэсттэй хамт сурахыг санал болгож байна

Мөн бусад рэпперүүдтэй

Text: Б.Амина


Зураг:

Метрополитан музейн цуглуулгыг The Hiphop Project тэргүүлэх репперүүдийн уран бүтээлүүдтэй нэгтгэжээ

Урлагийн гайхамшигт бүтээлүүд болон рэпперүүдийг нэгтгэх санааг оюутан Регина Флоренс Мир гаргажээ. Тэрээр агуу мастеруудын уран зургуудыг судлахад сонирхолтой болгох талаар бодож Канье Уэст, Ники Минаж, Jay-Z, Дрейк болон бусад рэпперүүдийг нэгтгэхээр шийджээ.

Уг санаачлагын дагуу The Hiphop Project үйлчилгээг авах залуучууд аль нэг уран бүтээлчийг эхлээд сонгоно. Үүний дараа дууны үг болгонд тааруулан оруулсан урлагийн бүтээлүүдийн зураг гарч ирэх юм байна. Жишээ нь рэппер Jay-Z-ийн дууны music гэх үгэнд Тицианы "Venus and Cupid with an Organist" гэх бүтээл гарч ирэх болно.

 

цааш үзэх