Хайх

Том Форд Санта-Фе дахь өөрийн эдлэн газраа худалдана

Том Форд Санта-Фе дахь өөрийн эдлэн газраа худалдана

Cerro Pelon Ranch

Text: Бюро 24/7


Дизайнер АНУ-ын өмнөд хэсэгт Нью-Мексико мужид орших өөрийн эдлэн газраа зарахаар болжээ

Тэрээр энэхүү эдлэнгээ 75 сая доллараар худалдахаар болсон байна. Тус "ранч"-ийг худалдан авсан хүн 8,000 га газар, тансаг ордон, зочдод зориулсан хоёр байшин, ажилчдын байшин, онгоц газардах, хөөрөх зурвас, морины жүчээ мөн жижиг хотын эзэн болно. Тэгэхдээ мэдээж энэхүү хот жинхэнэ биш, харин өмнө нь барууны стилийн кино хийхэд ашиглаж байсан засал чимэглэлийн шинжтэй хот юм. Тухайлбал энд 1985 онд Лоуренс Кэзданы найруулсан "Silverado" киноны зураг авалтыг хийж байжээ.

Том Фордын "ранч"-ийн загварыг японы архитектор Тадао Андо гаргасан байна. Тэрээр өмнө нь архитектурын салбарт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Притцкерийн шагнал хүртэж байжээ. Сонирхуулахад, Cerro Pelon Ranch нь АНУ-гийн томоохон эдлэн газруудын нэгт тооцогддог.

цааш үзэх