Хайх

Жонни Депп Францын урд зүгт байрлах байшингаа зарна

Жонни Депп Францын урд зүгт байрлах байшингаа зарна

Ванесса Парадигийн хамт амьдарч байсан гэр нь


Зураг: Buro 24/7 Russia

Жонни Дэпп дурсамжуудаасаа хагацах гэв үү эсвэл ухаалаг бизнес шийдвэр гаргаж байна уу гэдгийг бид зөвхөн таамаглан суух л үлдлээ

Бүх олон нийтийн мэдээллийн эх сурвалжуудын хэлж буйгаар Депп 14 жилийн турш Ванесса Парадитэй өнгөрүүлсэн амьдралаа мартахыг хүсэж байна гэжээ. Яг энэ байшинд тэд амарч, баярлаж, олныг шуугиулах болсон царайлаг охин Лили-Роүз болон хүү Жекээ өсгөж, ногоо тарьж, хүнсээ цуглуулж, нэг ёсондоо жирийн гэр бүлийн сайхан амьдралаар аж төрж байсан билээ.  Гэхдээ бидний бодлоор Депп зөвхөн дурсдаг нэгэн биш мөн тоолж чаддаг хүн юм. Агуу том эзэмшил талбай дээрхи энэхүү хоосон том байшин, жижигхэн сүм, бар-зоогийн газар, туслах ажилчдын байр, гараж, анчны жижиг байшин, тоглоомын заал, фитнес төв, хоёр усан бассейн болон нэг их томгүй скейт парк бүхий эдлэн газрын арчилгаа хямд биш болов уу.

Байшингийн шинэхэн эзний мэдэлд очих зүйлсэд таван унтлагын ба гурван угаалгын өрөө, урлан (Депп энд зурдаг байсан байна), “Далайн дээрэмчдийн...” сэдэвтэй төстэй дарсны зоорь болон бусад тасалгаанууд багтана. Нэмэлт бонусанд хуучин эздийн үлдээсэн  өөрсдийн DVD -ний цуглуулга, номын сан болон зарим хувийн зүйлс бий. Эдгээр үлдээж буй хувийн эд зүйлс нь өнгөрснөө мартах гэсэн юм болов уу гэх таамгийг эрхгүй төрүүлнэ. Ямартаа ч бид танд Деппийн гэр бүлийн өнгөрсөн амьдрал ямар болох харин цаашид хэн нэгний өнөөдөр болох зүйлсээс сонирхуулъя гэж бодлоо.

Жонни Депп Францын урд зүгт байрлах байшингаа зарна (фото 1)Жонни Депп Францын урд зүгт байрлах байшингаа зарна (фото 2)Жонни Депп Францын урд зүгт байрлах байшингаа зарна (фото 3)Жонни Депп Францын урд зүгт байрлах байшингаа зарна (фото 4)Жонни Депп Францын урд зүгт байрлах байшингаа зарна (фото 5)Жонни Депп Францын урд зүгт байрлах байшингаа зарна (фото 6)Жонни Депп Францын урд зүгт байрлах байшингаа зарна (фото 7)Жонни Депп Францын урд зүгт байрлах байшингаа зарна (фото 8)

цааш үзэх