Хайх

Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ

Text: Д.Марал


Технологийн инновацлаг шийдэл, дахин давтагдашгүй тансаг хийц, “Made in France” чанар. Энэ бүхнийг Devialet брэндээс

Монголын загварын салбарт шинэлэг уур амьсгал оруулж, үйлчлүүлэгчдийг дэлхийн брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн загваруудтай ойртуулсан âme болон Quinto concept store дэлгүүр үйл ажиллагаагаа тэлж, зөвхөн тренд хувцас, аксесуар санал болгох бус, харин хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маяг, хэрэгцээг анхааран ажилладаг гэдгээ харуулсаар байна. Тодруулбал, тэд энэ удаа хөгжмийн төхөөрөмж үйлдвэрлэгч Францын алдарт Devialet брэндийн спикер болон бусад дагалдах хэрэгслүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирлээ. 

Devialet нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, чанартай дуугаралт, өвөрмөц дизайн болон ашиглахад хялбар байдлыг эрхэмлэдэг хэн бүхний тэргүүн сонголт болоод байна. Мөн А зэрэглэлийн хөгжмийн продюсерууд, дуучид, дуу бичлэгийн студиүд хүртэл тус брэндийн төхөөрөмжүүдээс сонголтоо хийсээр байгаа аж.  

Тэгвэл ухаалаг хөгжим тоглуулагчийн талаарх хэвшмэл ойлголтыг тэр чигт нь эвдэж чадсан Devialet-ийн төхөөрөмжүүд өөр юугаараа онцлог вэ?


Инженерчлэлийн гайхамшиг

Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 1)
Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 2)
Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 3)

Тэртээ 2007 онд Парис хотод үүсгэн байгуулагдсан Devialet компани нь өдгөө "Phantom" спикерийн цуврал, "Devialet Mania" зөөврийн спикер, "Devialet Gemini" утасгүй чихэвч, "Expert pro" дуу өсгөгч болон бусад дагалдах хэрэгслүүдийг танилцуулаад байна. “Чамин тансаг хийц болон технологийн дэвшлийн хослол" гэх Devialet-ийн уриа нь төхөөрөмж бүрийг бүтээх бүх үе шатад нь нэвт шингэсэн байдаг бөгөөд технологи, инженерчлэлийн дэвшлийг эд анги бүрд нь суулган, шинэ түвшинд хүргэж чаддагт брэндийн мөн чанар оршдог. Тухайлбал, брэндийн үүсгэн байгуулагч Пьер-Эммануэль Кальмель ADH хэмээх цоо шинэ дуу өсгөгч хайбрид технологийг бүтээснээр өндөр хүчин чадал бүхий төхөөрөмжүүд үйлдвэрлэж эхэлсэн байна. Devialet өөрсдийн 200 гаруй патентлагдсан онцгой технологи ашигладаг бөгөөд одоогоор 90 гаруй шагнал хүртээд байгаа юм. 

Тэд 2015 онд "Phantom" гэх анхны хөгжим тоглуулагчаа толилуулсан даруйдаа бусад ижил үйлдэлт төхөөрөмжүүдэд өндөр босго тогтоож чадсан бөгөөд Phantom спикер одоогоор ч нарийн хийц, юутай ч зүйрлэшгүй цэвэр хөгжмийн дуугаралт, футуристик дизайнаараа орон орны хэрэглэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ.


Бие жижиг ч, бэлчээр том Phantom

Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 4)
Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 5)
Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 6)

Devialet-ийн инженерүүд брэндийн нэрийн хуудас болсон Phantom спикерийг бүтээхдээ авсаархан хэмжээ, минимал дизайн болон өндөр хүчин чадлын алтан харьцааг гойд сайн олж, "миллиметр тутамд нь инновац шингэсэн" төхөөрөмжийг бий болгож чадсан билээ. Үүгээр ч зогсохгүй Франц хүмүүс гоо зүйн нарийн мэдрэмжтэйгээс гадна деталь бүрийг нэг бүрчлэн, хамгийн өндөр чанартайгаар гүйцэтгэдэг уламжлалтай учраас Devialet брэнд нь мөн бүтээгдэхүүнүүддээ өндөр чанар, үндэсний онцлог, олон тооны судалгаа зэргийг шингээж, уламжлал болон орчин үеийн трендүүдийг тусгасан спикер урладаг аж. 

Сансрын хөлөг мэт харагдах бөмбөрцөг хэлбэртэй Phantom спикер нь өөрийн хэмжээнээс 20 дахин том хөгжим тоглуулагчтай дүйцэхүйц хүчин чадал агуулдаг. Өвөрмөц гоо зүй шингэсэн дизайнтай энэхүү спикерийг зузаан ABC хуванцар, нүүрстөрөгч, шилэн болон хөнгөн цагаан материалаар түлхүү хийдэг байна. Phantom спикерийн өөр нэгэн онцлог нь хөгжим дуугарах үед гаднах динамик нь хөгжмийн хэмнэлийн дагуу чичирч, бидний сонор төдийгүй мэлмийг баясгаж буй мэт болдог. 

Phantom I хувилбар нь 16 Гц - 25 кГц хүртэлх хүрээг хамрах чадвартай ба 103 - 108 дБ, 500 - 1100 ватт хүртэлх хүчин чадалтай. Харин Phantom II хувилбар нь 16 Гц - 25 кГц хүртэлх хүрээг хамрах чадвартай бол 95 - 98 дБ, 350 - 400 ватт хүчин чадалтай байна. 

Гар утсандаа Devialet аппликейшн суулгаснаар төхөөрөмжөө хялбархан удирдах боломжтой ба спикерүүд AirPlay 2, Wi-Fi, Roon Ready, Bluetooth, UPnP, Spotify Connect зэрэгтэй холбогдон ажилладаг.

Phantom I 

Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 7)

Phantom II

Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 8)

Phantom спикерийг гэртээ байршуулан кинотеатрт сууж буй мэт мэдрэмжийг бүрэн авах боломжтой бөгөөд үүнийг гэр, задгай талбай, автомашин гээд хаана ч байрлуулсан тохиромжтой. 


Аксесуарууд

Практикал байдлыг чухалчилсан нэмэлт аксесуаруудын тусламжтай хөгжим тоглуулагчаа өөрийн хүссэн газраа, хүссэн түвшинд байрлуулах, холын зайнаас удирдах, аюулгүй зөөвөрлөх бүрэн боломжтой. 

Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 9)
Treepod
Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 10)
Cocoon Phantom II
Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 11)
Legs
Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 12)
Arch
Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 13)
Cocoon - Phantom I
Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 14)
Gecko - Phantom II

Devialet Mania

Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 15)

Devialet Gemini

Премиум зэрэглэлийн спикер үйлдвэрлэгч Devialet брэнд Монголд орж ирлээ (фото 16)

Devialet Mongolia

Хаяг: Улаанбаатар хот, Шангри-Ла Молл, 1 давхар

âme, Quinto concept store

Instagram: @ame_concept_store, @quinto_concept_store

Facebook: Ame Concept StoreQuinto Concept Store

Холбогдох утас: 7755 5151, 7755 0505

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх