Gift Guide: Жилийг дулаан дурсамжаар үдэх шилдэг бэлгийн сонголтууд
Шинэ жилийн баяр ойртох тусам хайртай хүмүүстээ ямар бэлэг өгөх вэ гэдэг асуулт хамгийн сайхан хэр нь хамгийн их бодолд автуулдаг сэдэв болдог. Түүнд гоёмсог аксессуар сонгож, нөгөөд нь өөртөө анхаарах боломжийг бэлэглэх гоо сайхны үйлчилгээ, эсвэл баярын ширээг илүү дурсамжтай болгох ундаа гээд бэлэг бүр өөр өөрийн утга, мэдрэмжийг агуулж байдаг билээ.
Тиймээс бид уншигчдадаа зориулан энэ удаагийн бэлгийн хөтчидөө гоо сайхан, загвар, өдөр тутмын амьдралд хэрэгцээнд нийцэх олон төрлийн сонирхлыг нэг дор багтаасан, бодитоор хэрэглэгдэх, удаан хугацаанд үнэ цэнээ хадгалах сонголтуудыг нэгтгэн хүргэж байна.
ДУЛААН МЭДРЭМЖИЙГ ИЛЭРХИЙЛЭХ LACOSTE БРЭНД

Өвлийн улиралд бэлэглэхэд хамгийн тохиромжтой сонголтуудын нэг бол дулаан атлаа загварлаг хувцас байдаг. Жишээлбэл Lacoste-ийн сүлжмэл ноосон цамц, малгай нь өдөр тутамд ч, баярын мөчид ч өмсөхөд тохирсон, тайван атлаа дэгжин төрхийг бүрдүүлнэ. Харин их хотын хэмнэлд нийцсэн минимал хийцтэй гар цүнх нь чанартай материал, нягт хийцтэй учир жижиг детальд ач холбогдол өгдөг хүнд зориулсан төгс бэлэг болж чадна.Мөн шинэ жилийн баярыг тохиолдуулан Lacoste брэнд нь худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан онцгой урамшууллыг 2025.12.19 - 2026.01.05-ны хооронд зарлаж байгаа аж.
Хаанаас авах вэ: Bishrelt Fashion
ЧАМИН АТЛАА ОНОВЧТОЙ СОНГОЛТ, MM6 MAISON MARGIELA БРЭНД

Загварын ертөнцөд минимал гоо зүйг ухаалгаар илэрхийлж чаддаг цөөн брэндүүдийн нэг бол Францын avant-garde уламжлалыг өвлөсөн MM6 Maison Margiela юм. Илүүдэл чимэглэлээс татгалзаж, хэлбэр, пропорц, өвөрмөц санаагаар ялгардаг тус брэндийн аксесуарууд нь ямарваа нэгэн улирлын трендэд баригдахгүй атлаа өдөр тутмын хэв маягтай төгс зохицдгоороо онцлог. Тухайлбал тэдний Tipp-Ex зүүлт, ээмэг, Minimal Logo бөгж зэрэг эдгээр загваруудыг шинэ жилийн баярын бэлэгт сонговол удаан хугацаанд үнэ цэнээ алдахгүй, даруухан атлаа мэдрэмжтэй сонголт болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Хаанаас авах вэ: Ono Multi-Brand Store
БАЯРЫН ШИРЭЭГ ЧИМЭХ ЭРҮҮЛ СОНГОЛТ, ОРГИЛУУН ЦАЙ

Шинэ жилийн баярын ширээгээ илүү шинэлэг, эрүүл сонголтоор чимэхийг хүсвэл Orga Bloom компанийн Sparkling Tea буюу оргилуун цайг онцлох хэрэгтэй. Азийн цайны соёлыг Скандинавын инновацтай хослуулан бүтээсэн энэхүү алкохолгүй ундаа нь оргилуун дарсны орчин үеийн өөр нэгэн сонголт болж, мөн баярын уур амьсгалыг алдагдуулахгүй ширээний үзэмж нэмэх, гоёмсог савлагаатай гэдгээрээ онцлог. Эдгээр оргилуун цай нь шилэгдмэл цай, органик найрлага, нарийн тэнцвэртэй амтаараа хэрэглэгчдийн анхаарлыг татаж чаддаг. Спирт агуулаагүй ч баярын мэдрэмж, тансаг амтыг бүрэн илэрхийлдэг тул гэр бүлийн бүх гишүүдэд тохирохоос гадна жолоо барих шаардлагатай, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүмүүст төгс бэлэг болох болно.
Хаанаас авах вэ: Orga Bloom
ХҮЙТНИЙ УЛИРАЛТАЙ ЗОХИЦОХ CAPRA БРЭНД

Хүйтний улиралд бэлэглэхэд бодит утгаараа үнэ цэнтэй сонголт бол Capra. Монгол ямааны ноолуурыг цагаан галууны өдтэй хослуулан, орчин үеийн дэвшилтэт технологитой нэгтгэсэн тус брэндийн гадуур хувцас нь “quiet luxury” хандлагын бодит илэрхийлэл юм. Эргономик эсгүүр, хөдөлгөөнд саад болохгүй хийц нь өдөр тутмын хэрэглээнээс эхлээд аялал, уулын нөхцөлд хүртэл төгс зохицно. GORE-TEX® Windstopper мембран нь салхи, бороо, цасыг нэвтрүүлэхгүй хамгаалж, Omni-Heat™ дулаан тусгалын технологи нь -15–35 хэмийн хүйтэнд ч хөнгөн, тав тухтай мэдрэмжийг өгдөг. Мөн дахин боловсруулсан ноолуурыг ашигласнаараа байгальд ээлтэй, ухамсарт хэрэглээг дэмжиж буй нь тус брэндийн нэг онцлог билээ.
Хаанаас авах вэ: Capra
АКСЕСУАР СОНИРХОГЧ ХҮН БҮРИЙН ДУРЛАДАГ ACNES STUDIOS БРЭНД

Орчин үеийн минимал дизайн, гоёмсог деталийг ухаалгаар хослуулж чаддгаараа Acne Studios салбартаа онцгой байр суурь эзэлдэг. Тус брэндийн энэхүү түлхүүрийн оосор нь хагас матт алтлаг, мөнгөлөг өнгө хослосон, зүрх болон түлхүүр хэлбэрийн charm-уудаас бүрдэх бөгөөд “Acne Studios Stockholm 1996” гэсэн сийлбэр логотойгоороо брэндийн гарал, түүхийг энгийн хэрнээ мэдрэмжтэйгээр илэрхийлнэ. 90 мм урттай, бат бөх метал хийцтэй тус аксесуар нь түлхүүр, цүнх, эсвэл өмдний гогцоонд гээд яаж ч зүүхэд тохиромжтой бөгөөд өдөр тутмын хэрэглээнд жижигхэн атлаа чамин акцент нэмж өгнө.
Хаанаас авах вэ: Ono Multi-Brand Store
ӨӨРТӨӨ АНХААРАХ БОЛОМЖИЙГ БЭЛЭГЛЭХ ҮЛЭМЖ ГРИЙС GIFT CARD

Шинэ жилийн хамгийн шилдэг бэлгийн сонголтод зүй ёсоор багтдаг, хэрэгцээтэй бэлгүүдийн нэг бол гоо сайхны үйлчилгээний эрх. Энэ удаагийн бэлгийн хөтчид бид дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээ, олон жилийн туршлагаараа танигдсан Үлэмж Клиник болон Үлэмж Грийс салоны бэлгийн картыг онцолж байна. Тодорхой нэг үйлчилгээгээр хязгаарлагдахгүй, хүссэн дүнгээрээ цэнэглүүлэх боломжтой энэхүү премиум карт нь маникюр, педикюрээс эхлээд арьс арчилгаа, лазер эмчилгээ, иллэг, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах хүртэл өөртөө анхаарах бүхий л боломжийг нэг дор багтаажээ.
Хаанаас авах вэ: Ulemj Grease
БАЯРЫН УУР АМЬСГАЛ ОРУУЛАХ ADVENT CALENDAR

Шинэ жилийн баярыг advent calendar-гүйгээр төсөөлөхийн аргагүй болсон энэ үед арьс арчилгаанд дурлагсдын заавал анхаарах сонголт бол Phytomer-ийн хязгаарлагдмал тоогоор гаргасан Advent Calendar юм. 24 хоногийн турш арьсаа эрхлүүлэх энэхүү тансаг багцад 2 full size, 8 travel size, 14 deluxe sample бүтээгдэхүүн багтжээ. Бүх төрлийн арьсанд тохирохоор бүтээгдсэн тус advent calendar нь өөрийгөө эсвэл хайртай, дотнын хүнээ баярын өдрүүдэд нууцхан сюрпризээр баярлуулах төгс сонголт болох юм.
Хаанаас авах вэ: Ulemj Grease
ЭНГИЙН АТЛАА ГОЁМСОГ TOD'S БРЭНД

1916 оноос хойш Италийн гар урлалын уламжлалыг хадгалж ирсэн тус брэндийн лофер гутал нь шинэ жилийн бэлгийн сонгодог жишээ юм. Нарийн эсгүүр, бат бөх оёдол, хөлд эвтэйхэн хийц нь удаан өмсөх тусам илүү үнэ цэнтэй болдог. Мөн Tod's-ийн гутал нь гоёлын төдийгүй өдөр тутамд, бизнес уулзалт гээд бүхий л нөхцөлд өмсөхөд зохицохоор бүтээгдсэн ба тав тух, дэгжин байдлыг нэг дор илэрхийлж чаддаг билээ.
Хаанаас авах вэ: Tod's Mongolia
ДУРСАМЖ ДҮҮРЭН ТАНСАГ ҮНЭРТНҮҮД

Шинэ жилийн бэлэг бүр өөр өөр мэдрэмж, дурсамж агуулдаг ч үнэртэн шиг удаан хугацаанд санагдаж үлддэг бэлэг цөөн. Анх задлах мөчөөс эхлээд өдөр бүр хэрэглэх бүрд тухайн хүнийг санагдуулах үнэр нь шинэ жилийн дурсамжийг улам нандин болгож өгдөг билээ.Энэ улиралд Moschino, Lacoste, Jimmy Choo брэндүүдийн бэлгийн багцууд онцлох сонголт болж байна. Moschino-гийн бэлгийн сет нь өвөрмөц дизайнаараа залуу, эрч хүчтэй зан чанарыг илэрхийлдэг бол Lacoste-ийн үнэртнүүд цэмцгэр, тайван, спортлог мэдрэмжийг өгдөг тул өдөр тутамд хэрэглэхэд хамгийн тохиромжтой сонголт болох юм. Харин Jimmy Choo-ийн бэлгийн багц нь илүү тансаг, эмэгтэйлэг, өөртөө итгэлтэй аура бий болгож, баярын үдэшлэг, онцгой мөчүүдэд төгс зохицдог билээ.
Дашрамд дурдахад, эдгээр багцууд нь 30-50 хувийн хямдралтай худалдаалагдаж байгаа аж.
Хаанаас авах вэ: Bishrelt Beauty
ӨВЛИЙГ ДАВАХ ДЭГЖИН, БАТ БӨХ, BALLY БРЭНД

Өвлийн улиралд зориулагдсан бат бөх, дулаан атлаа дэгжин гутлуудыг санал болгодог брэнд бол мэдээж Bally. 1851 онд Швейцарт үүсгэн байгуулагдсан тус брэнд нь эрс тэс уур амьсгалд тохирсон хийц, чанараараа дэлхийд танигдсан. Тэр дундаа Curling цувралын загварууд нь арьсан гадаргуу, нэхий дотор, олон давхар ул бүхий хийцээрээ өвлийн нөхцөлд сайн тохирдог. Тухайлбал Vibram® Arctic Grip ул нь хальтиргаа ихтэй орчинд ч тогтвортой алхах боломжийг олгож, дулаан тусгаарлалт, уян хатан байдал, удаан эдэлгээг нэг дор хангана. Өдөр тутамдаа, оффист, аяллын нөхцөлд ч нийцэх Bally-ийн гутал нь практик хэрэглээтэй атлаа дэгжин харагдахыг хүсдэг хэн бүхэнд зориулсан шинэ жилийн төгс бэлэг болох юм.
Хаанаас авах вэ: Bally Mongolia
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт