Хайх

Adobe x ChatGPT: Зураг засварыг шинэ түвшинд хүргэлээ

Adobe x ChatGPT: Зураг засварыг шинэ түвшинд хүргэлээ

Text: Э.Цовоо


Adobe компани Photoshop, Express болон Acrobat аппликейшнүүдээ ChatGPT платформд нэгтгэснээ зарлаж, бүтээлч болон оффисын ажлыг үгээр удирдах шинэ эрин үеийг эхлүүллээ. 

Ингэснээр хэрэглэгчид тусгай программ нээх шаардлагагүйгээр ChatGPT дотор шууд зураг засварлах, дизайн бүтээх, бичиг баримт боловсруулах боломжтой. Энэхүү нэгдэл нь Adobe-ийн агент суурьтай AI хөгжүүлэлтийн дараагийн алхам бөгөөд анх удаа ашиглаж буй хүмүүст ч ойлгомжтой, харин туршлагатай дизайнеруудын хувьд цаг хэмнэх ухаалаг шийдэл болж байна. Өөрөөр хэлбэл “яаж хийх вэ” гэсэн асуултаас эхлээд “ингэж хийгээд өг” гэсэн бодит гүйцэтгэл хүртэл бүх процесс ярианы хэлбэрээр өрнөнө гэдгээрээ онцлог юм.

Adobe x ChatGPT: Зураг засварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 1)

Тодруулбал, ChatGPT-ийн харилцан ярианд суурилсан интерфэйс болон Adobe-ийн хүчирхэг функцүүд хосолсноор хэрэглэгчид:

  • Photoshop-оор зургийнхаа гэрэл, өнгийг нарийн тохируулах, Glow, Glitch зэрэг эффект нэмэх
  • Adobe Express-ээр сошиал контент, постер, танилцуулга бэлтгэх
  • Adobe Acrobat-аар PDF файл засварлах, текст ба хүснэгт татах, файл нэгтгэх, шахах, хөрвүүлэх зэрэг ажлыг ChatGPT дээр хийх боломжтой болжээ.
Adobe x ChatGPT: Зураг засварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 2)

Энэхүү интеграц нь ойрын хугацаанд ChatGPT платформд үе шаттайгаар нэвтэрч, эхний ээлжид Go, Plus, Pro эрхтэй хэрэглэгчдэд нээгдэхээр төлөвлөгдөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх