Хайх

Орчин үеийн хүмүүсийн ухаалаг сонголт юу вэ?

Орчин үеийн хүмүүсийн ухаалаг сонголт юу вэ?

Дараа төлбөрт үйлчилгээ таны өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх болно

Text: Д.Марал


Дараа төлбөрт багцуудын яриа болон дата эрх нэмэгдсэн ч үнэ хэвээр үлдлээ.

Эргэн тойрон дахь бүх зүйл гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед хүмүүсийн сэтгэлгээ, сонирхол болон хэрэглээ шинэчлэгдсээр шинэ чиг хандлагууд бий болсоор байна. Сүүлийн жилүүдэд бид байгальд ээлтэй, цэвэр органик бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийх, практикал байдлыг чухалчилдаг интерьер дизайн сонгох, урлагийн бүтээлүүдийг урьд өмнөхөөсөө илүү их худалдан авах, онлайн худалдан авалтыг илүүд үзэх гээд гагцхүү маш ухаалаг сонголтуудыг хийдэг болсон бөгөөд энэ бүхэнд чанартай утасны оператор болон тасралтгүй ажиллах хүчин чадалтай интернет сүлжээ маш чухал үүргийг гүйцэтгэж байна. Бидний энэхүү олон талт, баялаг өдөр тутмын хэрэгцээг хангах үүднээс үүрэн телефоны компаниуд асар хурдацтай хөгжиж амьдралыг улам бүр баяжуулж байгаа нь сайшаалтай билээ.

Жишээ нь Монголын үүрэн телефоны салбарт тэргүүлж яваа компаниудын нэг Unitel саяхан дараа төлбөрт үйлчилгээний бүх багцуудаа шинэчилсэн бөгөөд ингэснээр дагалдах яриа болон дата эрхүүд нь мэдэгдэхүйц нэмэгджээ. Мөн бүх багцуудын үнэ өөрчлөгдөөгүй гэдгийг дуулгахад таатай байна. Түүнчлэн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжих, харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид багцаа ахиулах, өөрийн хэрэглээндээ илүү тохирсон багцыг сонгох зэрэг давуу талууд бий болсон юм. Хэрэв та Unitel-ийн дараа төлбөрт үйлчилгээг хараахан сонгоогүй аль эсвэл багцаа ахиулах тал дээр эргэлзэж байгаа бол энэхүү нийтлэлийг анхааралтай уншихыг зөвлөж байна.

Орчин үеийн хүмүүсийн ухаалаг сонголт юу вэ? (фото 1)

Дараа төлбөрт үйлчилгээ сонгох шалтгаан

Дараа төлбөрт үйлчилгээ нь өөрийн хэрэглээ, амьдралын хэв маягтай хөл нийлүүлэх багцаа сонгон, сард ердөө нэг удаа тодорхой хэмжээний төлбөр төлснөөр хэзээд ч, хаанаас ч дуудлага хийж, өөрт хэрэгцээтэй GB дата эрхээ чөлөөтэй ашиглах боломжийг олгодог. Хэрэв та тогтмол дуудлага үйлдэж, интернет ашигладаг бол тогтсон үнийн тарифтай, танд тохирох хэмжээний яриа болон дата эрхтэй дараа төлбөрт багцуудаас сонголтоо хийснээр энэ нь таны санхүү болон өдөр тутмын амьдралыг хөнгөлнө. Учир нь урьдчилсан төлбөрт үйлчилгээтэй харьцуулахад зарим хэрэглэгчид үйлчилгээний төрлөөсөө хэтрүүлэн нэгж авах, дата эрх авах гээд илүү зардалтай байх тохиолдлууд олон бий. Тиймээс өөрийн хэрэглээндээ тохируулан Unitel компанийн санал болгож буй дараах найман төрлийн багцыг анхааралдаа аваарай.

Шинэчлэгдсэн дараа төлбөрт багцууд

Дата хэрэглээ ихтэй хүмүүст зориулан 22’000₮, 33’000₮, 50’000₮ багц тус бүрийн дагалдах дата эрх хоёр дахин нэмэгдсэн бол өдөр тутмын ярианы хэрэглээ ихтэй хүмүүст зориулан 30’000₮ багц бүх сүлжээнд хязгааргүй ярих эрхтэй болсон байна. Тиймээс Unitel-ийн хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээний багцуудаас хэрэгцээндээ нийцүүлэн сонгон, нэг сарын турш ашиглах яриа, дата, мөн LookTV Basic болон Premium эрхүүдээ дагалдуулж авах боломжтой юм. 

Та нийт найман тус бүрийн онцлогтой багцаас өөрийн хэрэглээнд нийцүүлэн сонгож мобайл үйлчилгээг цогцоор нь буюу яриа, дата, энтертэйнмент үйлчилгээг нэг дор эдлээрэй.

Орчин үеийн хүмүүсийн ухаалаг сонголт юу вэ? (фото 2)

Unitel 

Лавлах утас: 1414, 77778888

Facebook: Unitel

Instagram: @unitelofficial

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх