Хайх

Кендалл Женнер зөвлөж байна: Өдөр тутамдаа гэртээ хийх дасгалууд

Кендалл Женнер зөвлөж байна: Өдөр тутамдаа гэртээ хийх дасгалууд

Text: Buro.Mongolia


Түлхүү тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хамтарч ажилладаг загвар өмсөгч Кендалл Женнер өөрийн дүр төрхөөрөө олны анхаарлыг татсаар ирсэн нэгэн билээ. Тэрээр нарийн бэлхүүс, урт шулуун хөл, булчинлаг хэвлийн эзэн бөгөөд бүсгүйчүүдийн атаархлыг ихээр ​төрүүлдэг байна. Сайн бодисын солилцоо, ген нь чухал үүрэг гүйцэтгэдэг боловч үүнээс гадна загвар өмсөгч тууштай бэлтгэл, дасгал хийснээр бие галбираа сайхан хэвээр хадгалж чаддаг юм. Кендаллын хувийн дасгалжуулагч Гуннар Петерсон түүнд зориулсан хувийн дасгалын хөтөлбөрийг боловсруулжээ. Эдгээр дасгалуудыг гэрийн нөхцөлд хийж болох тул та тэмдэглээд аваарай.

Уг хөтөлбөрт төрөл бүрийн банз, биеийн дээд болон доод хэсгийг хөгжүүлэх нийт 13 төрлийн дасгал багтдаг бөгөөд биеийн бүх булчинг ажиллуулж, чангалах зорилготой юм.

  • Тохойн дээрх банз байрлал - 30 секунд
  • Шулуун гар дээрх банз байрлал - 30 секунд
  • Хажуугийн банз байрлал - 15 секунд
  • Хажуугийн банз байрлалд орж гарын тохой болон өвдгөө нийлүүлэх байдлаар кранч хийнэ - баруун, зүүн тал бүр дээрээ таван удаа 
  • Тохойн дээрх банз байрлалд гар, хөлөө ээлжлэн дээш өргөнө - 15 секунд
  • Урагш хойш хөдөлгөөнтэй банз байрлал - 15 секунд
  • Шулуун гар дээрх банз байрлалд орж тохой өвдгөө солбиж нийлүүлнэ - баруун, зүүн тал бүр дээрээ таван удаа
  • Хэвтээ байрлалаас цээжээ аажмаар өргөнө - 20 удаа
  • Хэвтээ байрлалаас дугуй унаж байгаа мэт хөлөө жийнэ - 30 секунд
  • Хэвтээ бөгөөд гар толгойн ард байрлалаас тохойгоо өвдөгөндөө зөрүүлж хүргэнэ - 20 секунд
  • Мэлхий байрлал - 15 удаа
  • Гараа толгойн ард аваад хэвтээ байрлалаас цээжээ өргөн баруун, зүүн тийш зогсолтгүй гэдэсний таталт хийнэ - 15 удаа
  • Хэвтээ байрлалаас хоёр хөлөө зэрэг өргөнө - 30 удаа

Дашрамд дурдахад, эдгээр дасгалуудыг хийхэд 11 минут л шаардагдах тул та эрүүл, сайхан бие галбирын төлөө өдөр бүр хийж хэвшээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх