Хайх

iPhone 7 утасны шинэ зургууд цахим ертөнцөд дахин цацагдлаа

iPhone 7 утасны шинэ зургууд цахим ертөнцөд дахин цацагдлаа

Бас видео

Text: Бюро 24/7


Зураг:

Энэ намар iPhone утасны цоо шинэ загвар худалдаанд гарна. Тэгвэл нээлтийн хугацаа ойртох тусам iPhone 7 утасны талаарх цуурхал бүр л хүчтэй яригдах боллоо. Саяхан iPhone 7 утсыг өмнөх 6S загвартай харьцуулсан бичлэг олон нийтэд цацагджээ

Цахим ертөнцөд тараад байгаа уг видео болон зургуудыг хятадын Weibo олон нийтийн сүлжээ анх олон нийтэд цацсан байна. Тэрхүү зургууд дээр iPhone 7 загварын арын хэсэг маш тодорхой харагдаж байгаа юм. Хүмүүсийн таамаглаж байсанчлан энэхүү шинэ загвар нь арай урт бөгөөд арын хэсэгт товойж гарч ирсэн илүү том камертай болсон байлаа. Чихэвчний оролтын оронд хоёр дах динамикийг суурилуулжээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар бол чихэвчний оролтгүй болгосноор илүү хүчтэй аккумулятор байрлуулах зай гарч ирж байгаа гэнэ.

Олон нийтэд цацагдаад байгаа тус бичлэгт шинэ iPhone 7-гийн талаар яригдаж байсан бүх цуурхалууд орсон байна. Харамсалтай нь эх сурвалжууд өөр ямар нэгэн тодорхой мэдээлэл хуваалцаагүй юм. Тиймээс бид тун удахгүй Apple компаний албан ёсны төлөөлөгчдөөс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна гэж найдъя.

цааш үзэх