Хайх

Одоо Facebook-д авахыг хүссэн бэлэг ба аялахыг хүссэн газрынхаа жагсаалтыг гаргаж болно

Одоо Facebook-д авахыг хүссэн бэлэг ба аялахыг хүссэн газрынхаа жагсаалтыг гаргаж болно

Хэрэглэгчдийн хувийн харилцааг дэмжих зорилгоор

Text: Бюро 24/7


Зураг:

Facebook олон нийтийн сүлжээний шинэчлэгдсэн хувилбар гарснаар хэрэглэгчид өөрсдийн дуртай гоо сайхны бүтээгдэхүүн, тухайн жилийн зорилго, аялахыг хүссэн орнууд, авахыг хүсч байгаа бэлэгнүүд зэрэг төрөл бүрийн жагсаалт гаргах боломжтой болж байна.

Та бэлэн байгаа янз бүрийн жагсаалтуудаас санаа авч, эсвэл өөрөө цоо шинэ жагсаалт гаргаж болох ба энэхүү постоо янз бүрийн өнгөтэй болгож, дээр нь эможи нэмэх боломжтой. Энэхүү шинэ үйлдэл нь хүмүүст өөрийн хүсэл, тэмүүллийн талаар бусадтай илүү энгийн бөгөөд сонирхолтой байдлаар хуваалцахад нь тусалж, ярианы шинэ сэдэв үүсгэх зорилготой юм.

Дашрамд дурдахад Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг одооноос эхэлж хүмүүсийн хоорондын харилцааг дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ тус компанийн хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн билээ.

Одоо Facebook-д авахыг хүссэн бэлэг ба аялахыг хүссэн газрынхаа жагсаалтыг гаргаж болно (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх