Хайх

Pixel 4, Pixelbook Go болон Google-ийн танилцуулсан бусад догь төхөөрөмжүүд

Pixel 4, Pixelbook Go болон Google-ийн танилцуулсан бусад догь төхөөрөмжүүд

Технологийн ертөнцийн ээлжит шинэ бүтээлүүд

Text: Buro.Mongolia


Өчигдөр Google компани Нью-Йорк хотод хэд, хэдэн төхөөрөмжүүд шинээр танилцууллаа. Тухайлбал тэд асар олон шүтэн бишрэгчтэй Pixel ухаалаг утасны шинэ загвар, Pixelbook зөөврийн компьютер, Pixel Buds утасгүй чихэвч зэрэг цоо шинэ бүтээлүүдээ албан ёсоор харуулсан юм.

Pixel 4 ба Pixel 4 XL ухаалаг утас

Pixel 4, Pixelbook Go болон Google-ийн танилцуулсан бусад догь төхөөрөмжүүд (фото 1)

Нээлтийн хугацаанаасаа өмнө хэд, хэдэн удаа цахим ертөнцөд зургууд нь алдагдаад байсан Google-ийн алдарт ухаалаг утас албан ёсоор танилцуулагдлаа. Энэ удаад шинэ Pixel 4 ухаалаг утасны камерын үзүүлэлт сайжирч, 12MP үндсэн камераас гадна 16MP телефото линз суулгагджээ. Мөн Live HDR, шөнийн зураг авах зориулалттай Night Sight горим зэрэг олон сайжруулалтууд хийгдсэн байна. Хамгийн сонирхолтой нь одоо Soli гэх чипийн тусламжтай дэлгэцдээ хүрэлгүй утсаа удирдаж чаддаг болжээ. Жишээ нь гарынхаа хөдөлгөөнөөр л сонсож буй дуугаа сольж, дуудлагаа таслах боломжтой. Үнийн хувьд 5,7 инчийн дэлгэцтэй Pixel 4 ухаалаг утас 799 ам.доллараас эхэлж байгаа бол 6,3 инчийн Pixel XL загвар нь 899 ам.доллараас эхлэн худалдаалагдана.

Pixel Buds утасгүй чихэвч

Pixel 4, Pixelbook Go болон Google-ийн танилцуулсан бусад догь төхөөрөмжүүд (фото 2)

Google компани Samsung Buds ба Apple-ын Airpods-той өрсөлдөх Pixel Buds утасгүй чихэвчээ танилцуулсан байгаа. Утасгүй чихэвчийн гол онцлогуудын нэг нь тухайн орчин тойронд нийцүүлэн дууны хэмжээг автоматаар тохируулах боломжтой "adaptive sound" гэх технологи юм. Мөн Google энэ удаад мэдрэгч болон дуу өсгөгчийг шинэчилж, холын зайд ч саадгүй ажиллах Bluetooth холболт суулгаж өгсөн байна. Асар хөнгөн бөгөөд зүүхэд эвтэйхэн энэхүү чихэвч нь 179 ам.доллараар 2020 онд худалдаанд гарна.

Pixelbook Go зөөврийн компьютер

Pixel 4, Pixelbook Go болон Google-ийн танилцуулсан бусад догь төхөөрөмжүүд (фото 3)

Маш нарийхан, металл эх биетэй, асар хөнгөн атлаа илүү өргөн дэлгэцтэй зөөврийн компьютер. Сайхан сонсогдож байгаа биз? Тэгвэл үүгээр ч зогсохгүй 13,3 инчийн дэлгэцтэй, ердөө 1,08 кг жинтэй энэхүү зөөврийн компьютер нь маш боломжийн буюу 649 ам.долларын үнэтэй!

Stadia видео тоглоомын стриминг үйлчилгээ

Pixel 4, Pixelbook Go болон Google-ийн танилцуулсан бусад догь төхөөрөмжүүд (фото 4)

Google компани өнгөрсөн гуравдугаар сард Stadia гэх видео тоглоомын стриминг үйлчилгээ гаргахаа зарлаж байсан билээ. Харин өчигдөр тэд энэхүү тавцангийн нээлтийн товыг зарласан байна. Тодруулбал энэхүү платформ нь 2019 оны арваннэгдүгээр сарын 19-нд зах зээлд нэвтрэх бөгөөд хэрэглэгч сарын 9,99 ам.доллар төлөн ашиглаж болно.

цааш үзэх