Хайх

Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ

Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ

Text: З. Зоригт


Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 1)

Их Британийн Jo Malone London брэнд болон Монгол дахь анхны бөгөөд цорын ганц Бельги крафт шар айргаар үйлчилдэг Brussels Belgian Beer Cafe хамтран нэгэн онцгой үйлчилгээг монголын хэрэглэгчдэд санал болгож байна. Есдүгээр сарын 15-ыг дуустал тус брэндээс худалдан авалт хийсэн хүн бүрд “Jo Malone English Pear” хэмээх онцгой нэгэн коктейлийг Шангри-Ла төвийн гадаа талбайд тусгайлан зассан “Little Garden” орчинд амсан таашаах боломжийг олгож байна. Тус орчинд Brussels Belgian Beer Cafe-ны энгийн менюгээс гадна Jo Malone London брэндтэй хамтран гаргасан тусгай менюгээр мөн үйлчлэх юм.    

Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 2)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 3)

AFTERNOON TEA

1840-өөд оны Их Британид Бедфордын гүнгийн авхай VII Анна Мария Рассель үдээс хойш 16 цагийн алдад өөртөө англи өглөөний цай, сэндвич, бялуу, жигнэмгээс бүрдсэн хөнгөн иж бүрдэл бэлтгүүлэн зооглодог байжээ. Улмаар гүнгийн авхай маань энэхүү цайлах арга хэмжээндээ өөрийн найз нөхдөө урин залдаг болсноор “Afternoon tea” гэх цайны уламжлал төрөн гарчээ. Уг цайны ёслол нь гурван давхар таваг бүхий иж бүрдлийг англи өглөөний цай, кофены хамт бэлтгэдэг бөгөөд хамгийн доод давхаргад мини сэндвич, хөнгөн зууш голын давхаргад нарийн боов, чанамал, сүүн крем хамгийн дээд давхаргад жигнэмэг, макарон зэргийг бэлтгэн байршуулдаг байна. Уг үдийн цайны уламжлал болох “afternoon tea” иж бүрдлийг 12 цагаас 17 цагийн хооронд “Little Garden” орчинд бэлтгэн хүргэж байна.

JO MALONE ENGLISH PEAR

Энэхүү коктейль нь тус брэндийн хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн болох “English Pear & Freesia” сүрчгийн үнэртэй дүйцүүлэн найруулсан бөгөөд уг үнэртэй усны гол орц болох лийр жимс болон цагаан фрезиа цэцгийн хосолмол үнэрийг амтанд хувилган найруулснаараа онцлог билээ. Хэрвээ та энэхүү үнэртэнд дуртай бол “Jo Malone English Pear” коктейлийг амсах нь энэ зундаа багтааж хийх хүслийн жагсаалтад зайлшгүй байх зүйлсийн нэг юм. Тус сүрчгийг хэрэглэдэггүй байсан ч намрын сэрүү орсон эдгээр налгар өдрүүдийг Jo Malone London брэндийн тансаг үнэр, сэрүүн коктейлийн амт, халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүлж зуныг үдсэнээр айлчлан ирэх өвлийг өнтэй давахад тань дурсамжаар тэтгэх биз.

Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 4)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 5)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 6)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 7)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 8)

Jo Malone London

Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар

Facebook: Premier Beauty

Instagram: @premierbeauty.official

Brussels Belgian Beer Cafe

Хаяг: Салбар 1: Шангри-Ла Молл, 113Б

Салбар 2: Сөүлийн гудамж 31, Аэрофлот

Facebook: Brussels Belgian Beer Cafe

Instagram: brussels.belgianbeercafe

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх