Хайх

Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд

Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд

Text: Ц. Усанболор


Хувцас загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох Met Gala үдэшлэг уламжлал ёсоор жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг билээ. Энэ жил ч мөн адил олон арван алдартнуудыг нэгтгэсэн тус үдэшлэг ёслол төгөлдөр эхэллээ.

2024 оны Met Gala “Sleeping Beauties: Reawakening Fashion”, 2025 оны Met Gala “Superfine: Tailoring Black Style” хэмээх сэдвүүдийн доор тус тус зохион байгуулагдаж байсан бол энэ жилийн үдэшлэг "Costume Art" сэдвийг онцолж байгаа бөгөөд зочид “Fashion Is Art” дресс кодын дагуу урлаг, загварын хил хязгаарыг эвдсэн, өөрсдийн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлэн 2026 оны үдэшлэгийн улаан хивсийг чимж байна.

Үзэсгэлэнгийн куратор Эндрю Болтон “Хувцас, загварыг зөвхөн хэрэглээний шинжтэй салбар бус, харин уран зураг, уран барималтай эн зэрэгцэх бие даасан урлагийн хэлбэр” хэмээн харахыг санал болгож буй бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд музейн цуглуулгад багтдаг түүхэн хувцас, урлагийн бүтээлүүдийг зэрэгцүүлэн дэлгэж, хувцаслалт нь хэдэн мянган жилийн турш хүний бие, нийгмийн байр суурь, тухайн цаг үеийн гоо зүйн ойлголтыг хэрхэн бүрдүүлж ирснийг харуулах аж.

Энэ жилийн арга хэмжээг дуучин Бейонсе, жүжигчин Николь Кидман, теннисчин Винус Уильямс, Vogue сэтгүүлийн олон улсын редакцын захирал Анна Винтур нар хамтран зохион байгуулж буй гэдгээр онцлог билээ.

Ингээд Met Gala 2026 үдэшлэгийн улаан хивсний ёслол дээрх шилдэг төрхүүдтэй танилцана уу.


Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 1)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 2)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 3)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 4)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 5)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 6)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 7)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 8)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 9)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 10)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 11)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 12)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 13)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 14)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 15)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 16)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 17)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 18)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 19)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 20)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 21)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 22)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 23)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 24)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 25)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 26)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 27)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 28)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 29)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 30)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 31)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 32)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 33)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 34)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 35)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 36)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 37)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 38)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 39)
Met Gala 2026: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 40)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх