Хайх

Загаснаас гаргаж авсан коллаген юугаараа онцлог вэ?

Загаснаас гаргаж авсан коллаген юугаараа онцлог вэ?

Text: Ж.Булган


Арьс хүний биеийн хамгийн том эрхтэн төдийгүй физиологийн тайлбарт арьс нь биеийг гаднын нөлөөнөөс хамгаалах үндсэн үүрэгтэй гэхчлэн тодорхойлсон байдаг. Түүнчлэн витамин Д-гийн нийлэгжилтийг боловсруулж биед шингээх чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэдээж арьсны эрүүл байдал гоо сайхантай салшгүй холбоотой билээ. Арьс толигор, гэрэлтсэн байх нь таны амьдралын өдөр тутмын хэвшилтэй ч мөн шууд хамааралтай байдаг.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх тухай ойлголт бидний дунд нэлээдгүй том сэдвийг хамардаг болжээ. Мөн энэ төрлийн анагаах ухааны судалгаа ч шинэ шатанд хүрээд буй. Жишээ дурдвал Омега-3 тосыг Антарктидын цэнгэг усанд амьдардаг сам хорхой төст амьтнаас гарган авсан нь хүний биед нэн ашиг тустай хэмээн нотлогдсон бол, витамин C ходоодны хүчил нэмэгдүүлэхгүйгээр шимэгдүүлэх технологийг Солонгос улс нэвтрүүлээд байна.

Коллаген гэх үгний "колла" гэх язгуур нь грек хэлэнд цавуу гэж орчуулагддагаас авч үзвэл коллаген нь хүний биеийн яс мөгөөрс болон холбогч эдүүдэд чухал үүрэг гүйцэтгэдэг уургуудын нэг юм. Коллаген агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд “Marine Collagen” орчуулбал далайн гаралтай коллаген гэх нэршил 2010 оноос хойш чухалд тооцогддог болжээ. Коллагеныг анагаах ухаанд үхэр, гахай зэрэг амьтадаас гарган авдаг байсан бол үүн дээр нэмэгдээд загаснаас гаргаж авах туршилтууд амжилттай хийгдсээр байна. Коллаген нь хүний биед 28 төрөл байдаг ба үүнээс хамгийн чухал нь дөрвөн төрөл байдаг. Нарийн авч үзвэл эдгээр төрлүүд нь хүний биеийн аль хэсэгт байдгаараа ялгагддаг ба арьс, үсний бүрэн бүтэн байдлыг хангахаас гадна бусад төрлүүд нь яс, мөгөөрсний уян хатан байдалд ч мөн оролцдог.

Бүсгүйчүүддээ зориулан Natures Plus брэндийн танилцуулж буй далайн гаралтай коллагеныг авч үзвэл тус бүтээгдэхүүн арьс, үс, хумс, үе мөчний эрүүл мэнд, бүтцийг нэмэгдүүлдэг I болон III хэлбэрийг агуулжээ. Эдгээр төрлүүдийг загаснаас гаргаж авсан нь хамгийн онцлог юм. Энгийнээр тайлбарлавал загаснаас гаргаж авсан тус коллаген нь бүтцийн хувьд хөнгөн, шимэгдэлтийн зэрэг өндөр. Түүнчлэн тус брэндийн худалдаалдаг бүх төрлийн коллагенууд глютен, лактоз зэрэг харшил үүсгэж болохуйц бодис агуулаагүйгээрээ онцлог юм. Коллаген нь жирийн үед олон гинжин хэлхээгээр холбогдсон нийлмэл бүтэцтэй бат бөх уураг байдаг ба хүний биед хоол боловсруулах замд жижиг жижиг энгийн бүтэцтэй амин хүчил болон задарсны үндсэнд шимэгддэг билээ. Харин NaturesPlus брэндийн Марин Коллаген нь пептид хэлбэртэйгээр үйлдвэрлэгдсэн тул хамгийн өндөр шимэгдэлтэй коллаген юм.

Загаснаас гаргаж авсан коллаген юугаараа онцлог вэ? (фото 1)
Загаснаас гаргаж авсан коллаген юугаараа онцлог вэ? (фото 2)

I төрлийн коллаген: Арьсны уян хатан чанарыг эрчимжүүлж, чийгшлийг нэмэгдүүлнэ, үсний эрүүл байдлыг хангана.

III төрлийн коллаген: Арьс, булчингийн тогтолцоо, судасны хана, дотор эрхтэн түүний эдүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.

Энэхүү нунтаг коллагеныг бүлээн усанд уусган хэрэглэхээс гадна жимсний шүүс, кофе, цай зэрэг ундаанд найруулж, мөн өдөр тутмын хоол хүнсэндээ хольж хэрэглэх боломжтой. Согтууруулах төрлийн ундаа болон хэт халуун буцалсан усанд уусгахыг хориглоно. Хэрэв та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өөр бусад баялаг орцтой коллаген хайж байгаа бол Natures Plus Mongolia олон төрлийн чанартай коллагеныг худалдаалж байна. 


Natures Plus Mongolia

Хаяг: Төв салбар, Сүхбаатар дүүрэг 3-р хороо Циркийн баруун талд байрлах UB Central Residence-ийн 1 давхарт NaturesPlus nutrition office

N+wellness: Хан-Уул дүүрэг 20-р хороо Мишээл Сити Цогцолбор, Little Venice, G-29

Вэбсайт: www.infantstoddlers-supplements.com

Утас: 77004401

Instagram: np_mongolia

Facebook: NaturesPlus Mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх