Хайх

Анхаарлын төвд: “Mr. & Mrs. Smith” бүтээл цуврал болж гарна

Анхаарлын төвд: “Mr. & Mrs. Smith” бүтээл цуврал болж гарна

Text: Buro.Mongolia


“Ноён, хатагтай Смит” нэрээр сэтгэлд хоногшсон “Mr. & Mrs. Smith” киног мэдэхгүй хүн ховор. Тус бүтээлийн нэрийг сонсох төдийд л жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын гайхалтай хоршил таны санаанд буудаг болов уу. Тэгвэл уг франчайз нь 1996 онд анх цуврал болж гарч байсан бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Скотт Бакула, Мариа Белло нар тоглож байсан юм. Цаашлаад 2005 онд үзэгчдийн сайн мэдэх бүрэн хэмжээний кино нь нээлтээ хийж, дэлхий даяар 487.3 сая ам.долларын ашиг олж байсан түүхтэй билээ. Тэгвэл энэ удаа бид цоо шинэхэн Смитийн гэр бүлтэй танилцах болно.

Анхаарлын төвд: “Mr. & Mrs. Smith” бүтээл цуврал болж гарна (фото 1)

Энэхүү шинэ хувилбар нь Amazon Prime Video стриминг платформын албан ёсны бүтээл бөгөөд нийт 8 ангитай цуврал болж 2024 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн цацагдах аж. Ноён Смитийн дүрд дуучин, жүжигчин Дональд Гловер, хатагтай Смитийн дүрд жүжигчин Майя Эрскин тоглож байгаа юм. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд Сара Полсон, Урсула Корберо, Александр Скарсгард зэрэг чадварлаг уран бүтээлчид багтжээ.

Анхаарлын төвд: “Mr. & Mrs. Smith” бүтээл цуврал болж гарна (фото 2)
Дональд Гловер
Анхаарлын төвд: “Mr. & Mrs. Smith” бүтээл цуврал болж гарна (фото 3)
Майя Эрскин
Анхаарлын төвд: “Mr. & Mrs. Smith” бүтээл цуврал болж гарна (фото 4)
Анхаарлын төвд: “Mr. & Mrs. Smith” бүтээл цуврал болж гарна (фото 5)

Киноны үйл явдал ганцаардмал амьдралтай бүсгүй, залуу хоёр нэгэн нууцлаг байгууллагад тагнуулчаар ажилд орсноор эхэлнэ. Тэдэнд тус байгууллагаас маш их эд хөрөнгийг санал болгох бөгөөд үүний хариуд тэд гэрлэсэн хосын дүрд хувирч нууц үйл ажиллагаанд оролцох шаардлагатай болдог. Татгалзахын аргагүй саналыг залуус эргэлзэлгүй зөвшөөрч, давхар ганцаардмал амьдралдаа өөрчлөлт хийхээр шийднэ. Ийнхүү тэд долоо хоног бүр амь өрссөн, аюултай даалгаврыг хүлээн авахын сацуу нэгэндээ аажмаар сэтгэл алдарч буйгаар кино цааш өрнөх аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх