Хайх

Анхны харц: “Харри Поттер” киноны тусгай ангийн зураг цацагдлаа

Анхны харц: “Харри Поттер” киноны тусгай ангийн зураг цацагдлаа

Тусгай анги гарах өдөр улам л ойртсоор

Text: Buro.Mongolia


"Харри Поттер" киноны тусгай ангийн албан ёсны тизер бичлэг энэ сарын 6-ны өдөр цацагдаж франчайз киноны шүтэн бишрэгчдийг догдлуулсан билээ. Тэгвэл өчигдөр HBO Max стриминг платформ албан ёсны Instagram хуудаснаа “Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts” тусгай ангийн анхны зургийг нийтэлжээ. Зурганд Дэниел Рэдклифф (Харри Поттер), Эмма Уотсон (Хермайни Грейнжер), Руперт Грин (Рон Уизли) нар Хогвартс сургууль руу эргэн ирж, тойрон суун баяр баясгалантайгаар ярилцаж буй харагдлаа. 

“Тэд эндээс хэзээ ч яваагүй юм шиг л” хэмээн зургийн доор бичсэн байна. “Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts” 2022 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр олны хүртээл болох юм.

Зураг авалтад мөн Хелена Бонем Картер (Беллатриса Лейстрейнж), Робби Колтрейн (Хагрид), Рэйф Файнс (Волдеморт), Гэри Олдман (Сириус Блэк), Том Фелтон (Драко Малфой) болон бусад “Харри Поттер” кинонд дүр бүтээсэн жүжигчид оролцжээ. Энэхүү тусгай ангид Харригийн тухай кино анх гарснаас хойш 20 жилийн дараах жүжигчдийн сэтгэгдлийг сонсож, тэдэнтэй онцгой ярилцлага хийх гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх